sonin.mn

ПАРИС. /TASS/. Куба улсын Төрийн зөвлөл болон Сайд нарын зөвлөлийн дарга Рауль Кастро Францад хийх гурван өдрийн төрийн айлчлалаа даваа гарагт эхэлнэ. Энэ нь түүний төрийн эрхэнд гарснаас хойш Европын Холбооны гишүүн орнуудад хийж буй анхны айлчлал юм.

Кастро бямба гарагаас хойш Парист байгаа боловч одоогоор Францын дээд удирдлагуудтай албан ёсны уулзалт хийгээгүй байгаа аж. Кубын удирдагч даваа гарагт Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийнэ. Тэд хоёр талын харилцааны бүхий л асуудлыг хөндсөнийхөө дараа 10 гаруй гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. 

Түүхчдийн сануулж байгаагаар, Кубын ийм өндөр түвшний зочдыг Франц хамгийн сүүлд 20 жилийн өмнө буюу 1995 онд хүлээж авч байжээ. Тухайн үед Парис хотноо Кубын удирдагч Фидель Кастро, Францын Ерөнхийлөгч Франсуа Миттерана нарын дурсгалын уулзалт болж байв. "Энэ хугацаанд Франц-Кубын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарсан. Одоо манай хоёр орны түүхэнд шинэ хуудсыг нээх цаг нь болсон" гэж Елисейн ордны төлөөлөгчид ярьжээ.  

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг