sonin.mn

СКОПЬЕ. /Xinhua/. Энэ оны эхний нэг сард 53434 дүрвэгч Европ руу орохын тулд Македоны хил нэвтэрсэн байна гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Дүрвэгсдийн дийлэнх нь сиричүүд /26490/, афганчууд /16897/, иракчууд /10047/ байна гэж тус яам мэдэгдэлдээ дурдав.

Мөн өнгөрсөн 24 цагт 931 хүнд орогнох эрх олгосны 351 нь Афганистаны, 297 нь Сирийн, 283 нь Иракийн иргэн байна гэж мэдэгджээ.

Өнгөрсөн хэдэн сард цагаач, дүрвэгсэд Македони, Серб, Унгараар дайран Европын паспортгүй зорчдог Шенгений бүс рүү олноор ирсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг