sonin.mn

Зэвсэгт хүчний 95, Монгол цэргийн музей үүсэн байгуулагдсаны 50, Монголын театрын музейн 25, Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан “Дэлгэцэнд мөнхөрсөн цэргийн дүрэмт хувцас” үзэсгэлэн маргааш Монголын театрын музейд нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэнд кино урлаг тайз дэлгэцнээ үзэгчдийн сэтгэлд жанжин Д.Сүхбаатар, Маршал Х.Чойлбалсан, байлдагч Аюуш, сувилагч бүсгүйн дүрээр мөнхөлж, олон сайхан жүжигчдийн дүрээр илэрхийлсэн монгол цэргийн дүрэмт хувцасны өөрчлөлт шинэчлэлтийг дэглэн харуулах юм.

Үзэсгэлэнг Монгол цэргийн музей, Монголын театрын музей хамтран зохион байгуулна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг