sonin.mn

Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөр, “Номтой нөхөрлөе” аян болон МҮОНР-ийн “Соён гэгээрлийн цаг” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Соёлын төв, МҮОНРадио хамтран “Миний ном-Миний хобби” уралдааныг зохион байгууллаа.

Хүүхэд залуус өөрсдийн уншсан номноос сэдэвлэн радио жүжгийн зохиол найруулан бичсэн бөгөөд сэдэв нь эх орноороо бахарсан, өв соёл, ёс заншлаа дээдэлсэн, хүүхэд багачуудын дунд мартагдаж буй ахуйн соёлыг сэргээсэн, эцэг эх, ахмад үеээ хүндэлсэн зэрэг орчин цагт хүүхэд багачуудад аюул заналхийлэл учруулж буй олон талт асуудлуудыг тусгасан 50 гаруй жүжгийн зохиол ирүүлсний шилдэг 6 зохиолыг шалгаруулж, 4 зохиолыг сонсдог ном болголоо.

Шилдэг 4 зохиолыг

  • МҮОНР-н уран бүтээлчид: найруулагч Жамбалдорж, нэвтрүүлэгч Сайнтод,
  • “Лавай эгшиг” радиогийн уран бүтээлчид: найруулагч Пагмадулам, нэвтрүүлэгч МУСГЗ Бямбаа нар жүжгийн зохиолуудыг уншиж радиогийн бүтээл болгон ажиллалаа.

Радио бүтээлүүд маань МҮОНР болон Лавайн эгшиг радиогоор тун удахгүй цацагдаж хүүхэд багачуудын хүртээл болно.

Сонсдог номоо Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөндөө хандивласан бөгөөд энэ нь Номын өргөөгөөр үйлчлүүлдэг харааны бэрхшээлтэй хүүхэд багачууддаа барьж буй үе тэнгийн хүүхэд залуусын хамгийн том сэтгэлийн бэлэг юмаа.

Идэвхтэй оролцсон хүүхэд залуус болон тэдний дэмжин оролцсон сургуулийн багш, удирдлагууддаа талархал илэрхийлье.puf