sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн тэрбумтан Жорж Сорос Ардчилсан намын сонгуулийн өмнөх кампанит ажилд дэмжлэг үзүүлдэг, одоо Хиллари Клинтоны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг явуулж байгаа “Priorities USA Action” байгууллагад 6 сая доллар хандивласан тухай “Hill” сонинд тус байгууллагын санхүүгийн тайлангаас иш татан бичжээ.

“Priorities USA Action” байгууллагад Сорос нийтдээ 7 сая доллар хандивласан байна. Тус байгууллага 2015 оноос хойш Клинтоны сонгуулийн өмнөх кампанит ажилд 41 сая доллар цуглуулжээ.

“Hill” сонинд мэдээлснээр, их хэмжээний мөнгийг мөн 5 сая доллар хандивласан хөгжимчин Хаим Сабан болон түүний эхнэр, санхүүч Дональд Сассман нар хандивласан байна. Тэрбээр 2.5 сая доллар гаргажээ.

Сорос мөн “Priorities USA Action” байгууллагыг 2012 онд Барак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг явуулж байхад мөнгө хандивлаж байсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 8-нд болно.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг