sonin.mn

МОСКВА. /Sputnik/. Терроризмтэй тэмцэх Бельги-Францын хамтарсан дээд хэмжээний уулзалт өнөөдөр Брюссель хотын "Chateau" шилтгээнд болно. Уг шилтгээнд 2000-гаад онд болсон Бельги-Их Британийн бага хурал, 1958 оны Европын Комиссын хурал зэрэг томоохон хэмжээний хэд хэдэн уулзалт зохион байгуулагдаж байсан юм.

Дээд хэмжээний уулзалтын зорилго нь Бельги-Франц улсын хил дээрх дүрвэгчдийн хуарангийн талаар хамтын ажиллагаагаа сайжруулах, терроризмтэй тэмцэх талаар хоёр улсын хамтын ажиллагааг илүү үр өгөөжтэй болгох юм.

Арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотноо ээлжит террорист халдлага болоход ойролцоогоор 130 хүн амиа алдсан юм. ОХУ болон бусад олон оронд хуулиар хориглосон “Лалын улс” бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээсэн билээ.

Цагдаагийн газрын хэлснээр, халдлага үйлдсэн байж болзошгүй зарим террорист Бельгиэс Франц улсад ирсэн байна. Гол гэмт хэрэгтнүүдийн нэг Сала Абдеслам Брюссель хотын цагаачид ихтэй дүүрэгт сул чөлөөтэй байгаа аж.

Халдлагын дараа хоёр улсын хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа юм.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг