sonin.mn

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган энэ долоо хоногт хаалтаа хийх хуваарьтай ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулж магадгүй нөхцөл байдал үүсчээ.

Учир нь өнгөрсөн 7 хоногт Засгийн газрыг огцруулах асуудалд нэлээдгүй цаг зарцуулсанаас УИХ багагүй хугацаа алдсан байна. Одоогийн байдлаар 39 асуудал хүлээгдэж байгаа гэнэ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, "Эдгээр 39 асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах нь зүйтэй гэсэн байр сууриа УИХ-ын дарга өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр хэлсэн. Бүлэг ч энэ асуудлыг дэмжиж байгаа. Ажлаа хийж дуусгахын тулд цагаан сарын дараа УИХ хуралдах нь зүй юм. Энэхүү асуудлууд нь нэлээд цэгцэрчихсэн. Жишээлбэл, ажлын хэсгүүд хуралдаад саналын томьёоллоо жигдэлсэн. Тиймээс хэрхэн яаж ажиллахаа асуудал шийдэгдэнэ" гэсэн юм.

УИХ дахь нам эвслийн бүлэг хүлээгдэж буй асуудлууд дээр зарчмын томоохон үл ойлголцол үүсэлгүй, хууль тогтоолын төслүүдийг энэ долоо хоногтоо багтаан хэлэлцвэл ээлжит бус чуулган хуралдуулахгүй байх бололцоо ч бас байгаа аж.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг