sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга С.Бямбацогт сар шинийн баярын өмнө дөрвөн чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт анхаарууллаа.
 
Нэгдүгээрт,МАН-ын бүлэг тооцоо, судалгаагүй өр нэмүүлэхгүйн тулд Ерөнхий сайдыг огцруулах санаачилгыг дэмжсэн.
 
Монголчууд Цагаан сарын өмнө өрөө дарж, шинэ ондоо өргүй орохыг чухалчилдаг. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэж бид ярьдаг. Гэтэл зөвхөн өр зээл тавьж эдийн засгийн хямралыг давах бодлого дэвшүүлж байгаа Засгийн газрыг бид хариуцлагагүй гэж үзсэн. Өнөөдөр иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй болсон. Сүүлийн 20 жилд тавиагүй их хэмжээний өр зээлийг өнгөрсөн гурван жилд Засгийн газар авсан. Одоо дахиад өр зээл авахаар Засгийн газар хөөцөлдөж байна. Цаашид ийм их өр зээл авах нь буруу гэж үзлээ.
 
Хоёрдугаарт,Тавантолгойгоо хөдөлгөж, хүн бүрт 100 мянган төгрөг өгнө гэсэн амлалтаа биелүүлэхийг Ерөнхий сайдаас шаардлаа.
 
МАН том төслүүдийг явуулахыг дэмжсээр ирсэн. МАН засгийн эрх барьж байхдаа Тавантолгой, Оюутолгой төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдэд өгөөжөө өгч байсан. Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа үед Тавантолгойн төслийг энэ хаврын чуулганд багтааж хөдөлгөх ёстой. Сонгууль хүртэл ажиллах нөхцөл бүрдсэн учраас Тавантолгойг хөдөлгөж иргэн бүрт 100 мянган төгрөг өгнө гэж амлалтаа биелүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж байна.
 
Гуравдугаарт, зээлийн хүүнүүдийг яаралтай бууруулахыг Засгийн газраас хүслээ.
 
МАН-ын бүлгийн гишүүд тэтгэврийн, цалингийн, ЖДҮ-ийн, хэрэглээний, малчдын зээлийн хүүг буулгах санаачилгыг 2014 оноос эхлэн тавьсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бидний санаачилгыг Засгийн газар дэмжиж малчдын зээлийн хүүг буулгахаар болсонд талархаж байна. Мөн ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судалж эхэлсэн. Зээлийн хүүг бууруулна гэж хэлчихээд хугацаа алдах шаардлагагүй, энэ шийдвэрээ Цагаан сарын өмнө эцэслэн гаргаж ард түмэндээ бэлэг барихыг шаардаж байна. Эрх баригч намынхан ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувьд хүргэх санаачилга гаргасныг манай нам зөв зүйтэй шийдвэр гэж дэмжиж ирсэн. Цагаан сарын өмнө энэ шийдвэрээ хэрэгжүүлэх ажлыг яаралтай эхлүүлж, найман хувийн зээлтэй бүх иргэдийг таван хувийн зээл рүү шилжүүлэх ёстой гэж үзэж байна" гэв.
 
Дөрөвдүгээрт, Цагаан сарын өмнө бүх хүүхдийн мөнгийг олгохыг шаардлаа.
 
МАН-ын бүлэг хүүхэд бүрт алагчилж ялгаварлахгүйгээр сар болгон 20 мянган төгрөг хүртээх ёстой гэсэн байр суурийг баримталж ирсэн. Засгийн газар төсөв хэлэлцэх үеэр хүүхдийн мөнгийг хасах санал оруулж ирсэн. Харин оны дараа УИХ бүх хүүхдэд сар бүр мөнгө өгөх асуудлыг шийдвэрлэсэн. Он гарснаас хойш одоо болтол зарим айлын хүүхэд мөнгөө авч чадахгүй байна. Тиймээс цагаан сарын өмнө бүх хүүхдэд 1-2 сарынх нь мөнгийг нь нөхөн олгож, ард иргэдээ сар шинийн баяраа тэмдэглэхэд нь дэм болохыг хүсч байна гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.
 
Н.Энхболд: Сонирхогч бүх талын эргэлзээг тайлсны дараа нэгдсэн байр суурьтайгаар шийдэх нь зүйтэй
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэнБайнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэж, дөрвөн чиглэлээр энэ асуудлыг авч үзэн нарийвчлан судлах шаардлагатай гэж үзлээ. Энэ талаарх тодорхой үндэслэлүүдийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тайлбарлав.
 
Энэ хуулийн төсөлд“Байнга тѳвийг сахих гэж аливаа дайн,мѳргѳлдѳѳнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ”  хэмээн тодорхойлжээ.Олон улсын эрх зүйнталаас нь авч үзвэл байнга төвийг сахих гэдэг ньулс орнууд зэвсэгт мѳргѳлдѳѳн, дайнднэрвэгдэх, татагдан орохоос сэргийлэн ѳѳрѳѳ санаачлан эсвэл гол тѳлѳв хѳрш зэргэлдээ орнуудтайгаа,мѳн нѳлѳѳ бүхий гүрнүүдтэй  харилцан зѳвшилцѳж бодлого болгон хэрэгжүүлж,аюулгүй байдал, тусгаар тогтнол, хѳгжлийн баталгаагаа болгох аргаюм.
 
Судалгаанаас үзэхэд Австри, Ватикан, Коста Рика, Лихтенштэйн, Мальт, Туркменистан, Финланд, Швед, Швейцарь ийм статустайгаар явж иржээ. Үр дүн харилцан адилгүйбайна.Эдгээр улсын тухайн үеийн оршин тогтнож байсан болон одоогийн геостратегийн нѳхцѳл байдал, байршил, зорилго, батлан хамгаалах чадвар Монголынхоос тэс ѳѳр. Тиймээс дараах үндэслэлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй гэж Н.Энхболд гишүүн онцлов.
 
Нэгдүгээрт,хуулийн тѳсѳлд ѳнѳѳдѳр хүчин тѳгѳлдѳр мѳрдѳгдѳж байгаа Үндэсний аюулгүй байдлын, Гадаад бодлогын үзэл баримтлалын заалтууд үндсэндээ ѳѳрчлѳлтгүйгээр зүйл, заалт болон тусгагдсан байна. Гэвч зарим шинжээч, судлаач, дипломатуудын үзэж буйгаар, хууль батлагдвал Үндсэн хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах,  Хуурай замын дайны үед тѳвийг сахисан улс, этгээдийн  эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын 5дугаар конвенц, Тэнгисийн дайны үед тѳвийг сахисан улсын эрх, үүргийн тухай Гаагын 13дугаар конвенц /эдгээр конвенц 1910 онд хүчин тѳгѳлдѳр болсон бѳгѳѳд үүнд ОХУ, БНХАУ зэрэг 37 улс оролцдог/-д нэгдэн орох шаардлагатай болох юм байна.  Тиймээсбатлан хамгаалах, гадаад бодлогын үзэл баримтлалд нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах шаардлага гарах эсэхийг нарийвчлан судлах хэрэгтэй байна.
 
Хоёрдугаарт,байнгын тѳвийг сахих бодлого баримталснаар Дэлхийн хамтын нийгэмлэг,түнш,  хѳрш  ойр орнуудын нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийг эрхэмлэсэнМонгол Улсын олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлого  биднээс шалтгаалахгүйгээр  хумигдах эрсдэл ѳндѳр гэсэн болгоомжлолмэргэжлийн дипломат, судлаачдын дунд байгааг тал талаас нь нухацтай тунгаан ярилцах хэрэгтэй байна.
 
Гуравдугаарт,Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл ОХУ,БНХАУ-тай тогтоосон найрамдалт, хамтын ажиллагаа байхыг бид нэгэнт хүлээн зѳвшѳѳрсѳнбаалбан ёсны үзэл баримтлалаараа тунхагласан. Эдгээр хѳршүүдтэй харилцаагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хѳгжүүлэхийг баталгаажуулсан.  Хэдийгээр улсынхаа хѳгжлийн зам, зорилт, бодлогоо тодорхойлох нь манай бүрэн эрхийнхэрэг мѳн боловч бие биеэсээ асар их хамааралтай ѳнѳѳгийн ертѳнцѳд түншүүд, тэр тусмаа хѳрш орнууд бидний бодлого байр суурийг хэрхэн үнэлж, дүгнэж байгааг байнга анхаарч байх нь бодит  шаардлага юм.
 
Дөрөвдүгээрт,Монгол Улс удаа дараагийн аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалуудаа олон талаас нь  нухацтай ярилцаж, тѳрийн бүх институц, олон нийт, улстѳрчид үндсэндээ нэгдсэн ойлголт, байр суурьтай болж байж  баталж ирсэн. Тийм ч учраас шинэхэн түүхийн хугацаанд  язгуур эрх ашгаа хамгаалах гадаад харилцааны бодлого амжилттай хэрэгжиж ирсэн байдаг. Иймд байнгын тѳвийг сахих бодлогын зайлшгүй шаардлага, эерэг, сѳрѳг үр дагаврыг нарийвчлан судалж, сонирхогч бүх талын эргэлзээг тайлсны дараа нэгдсэн байр суурьтайгаар шийдэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Ѳнѳѳдѳр тийм нѳхцѳл бүрдээгүй байна. Судлах хэрэгтэй. Монголын нийгэм бүхэлдээ нэгдсэн ойлголтод хүрэх ёстой, нухацтай ярилцаж байж шийдэх хэрэгтэй гэж тэрээр мэдээллээ.