Загасчин дэгээ хаяхдаа өгөөш хэрэглэдэг. Хөөрхий загас ходоод хоосон явахгүйн эрхэнд мөр дээр нь зүгээр л байж байгаа бэлэн хоолыг азны юм гэж хүртэж орхиод буруутаж эцэст нь амиа егүүтгүүлж төгсмүй.
Монголд ардчилал ялснаас хойшхи хорин хэдэн жилийн сүүлчийн хагасыг ажиглахад улс орны амьдралд дээрхитэй төстэй дүр төрх харагддаг юм. Өгөөш хаясан загасчин нь сонгуульд ялсан намууд, түүнийг нь үмхсэн загас нь сонгогчид бид өөрсдөө юм.
Өгөөш нь АН-ын нэг сая, МАХН-ын сая таван зуун мянга. Ардчиллаар замнаад олон жил болж буй улс орнуудад намууд хоорондоо ухаанаараа уралдаж, улс орноо дээш татаж, ард олноо амар тайван амьдруулахад хамгийн сайн хөтөлбөртэй нь сонгуульд ялж гарч ирдэг түгээмэл хэвшил байдаг бол манайд хэн илүү мөнгө тараана гэж амласан нь ялалт байгуулсан билээ. Энэ бол ард түмнээ шууд хахуульдсан адгийн муу, арчаагүй арга байжээ.
“Эх орны хишиг”, “Эрдэнэсийн сан” гэх мэт хичнээн сайхан нэр өгөөд ямар ч нэмэр байсангүй. Өнөөдөр улс орон юун эрдэнэсийн сан, тараах хишигтэй мантай гаднаас гуйлга түүлэг болж, алт баялгаа барьцаанд тавьж, гадныхны аманд өөрсдөө орж, өрөндөө дарагдан туйлдаж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх төдийгөөр өдөр хоногийг аргацааж явна. Төрийн хэргийг хахуульдаж авсан энэ явдал алсын хорлонтой, лай ланчиг дагуулсан булхай луйвар байсан нь жил ирэх тутам тодорсоор одоо хүн болгон ойлгох цаг нь нэгэнт болоод байна.
Тооцоо сайтай төлөвлөгөө хөтөлбөрөөр биш, том том мөнгө амлаж гарч ирсэн төрийн түшээд маань орон улс, олон түмнээ гэхээсээ илүү амин хувиа хичээсэн, адгаг шуналаа гүйцэлдүүлэх бодол нь хэтийдсэн нөхдүүд байжээ. Энэ нь өнөөгийн Монгол Улсын байгаа төрхөөс тодорхой харагдаж байна.
МА(Х)НАН татсан он жилүүдэд Н. Тогтох гишүүний толгойноос гарсан „Монголын хэвтээ тэнхлэгийн зам” хөтөлбөр л хэлтэй амтай ч хэрэгжсээр эдүгээ нийслэл маань хэдэн аймгуудтайгаа холбогдож дуусах гэж байгааг эс тооцвол монгол хүн бүрийн нүдэнд үзэгдэж, гарт тэмтрэгдэх улс орныг бүхэлд нь хамарсан бүтээн байгуулалт гарсангүй гэхэд хилсдэхээргүй байна. Оюу толгой, Таван толгой хоёрын ашгийг хүлээвэл “Үнэг бухын доодохыг харсаар турж үхэв” гэгч болох нь. Мөрөөрөө байсан улс маань “МЕГА” төсөлдөө өөрөө чирэгдээд, өрөнд дарагдаад, өтөнд баригдсан мал шиг боллоо.
Гаднаас авсан зээлээр техник технологийн хамгийн шинэ ололт дэвшлийг улс орныхоо үйлдвэр, аж ахуйд аль болохоор өргөн нэвтрүүлж, бүтээгдхүүний үйлдвэрлэл, чанарыг нэмэгдүүлж, гарсан ашгаасаа зээлийн өрөө барагдуулаад, өөр бусдад ямар ч дарамт үзүүлэхгүйгээр үйлдвэр, аж ахуй нь цэгцрээд хөлөө олоод явдаг байлтай.
Тэгвэл монголд энэ зээл зоиулалтын бус зүйлд тухайлбал эрх баригч намын шахалтаар хүмүүст бэлнээр тараагдаад, технологи шинэчлээгүй үйлдвэр нь тэр өрийг нь төлөх гэж давхар дарамтанд орж байгааг Таван Толгойн жишээн дээр харж болно. Улсын мэдэлд байгаа үйлдвэрүүд (Эрдэнэт, МИАТ, Төмөр зам г.м. ) байнга хэл ам дагуулаастай. Сэлбэг материал, түүхий эд, бензин шатахууныг 2 дахин түүнээс ч илүү үнээр шахна.
Хуучин актлагдсан техник, тоног төхөөрөмж шинэ мэт үнэтэй болох, энгийн төмөр үрэл ган бөмбөлөг болж үнэ нэмэгдэх зэрэг бол энгийн үзэгдэл. Улсын үйлдвэрийн заримыг нь (Эрдэнэт)барьцаанд тавьж гадаадын банкнаас хувь хүн зээл авах ч гэх шиг, өргөтгөл тендерийн нэрийн цаана их хэмжээний мөнгө алга болно, сүүлдээ бүр гадаадад хувьцааг нь зарах (төмөр зам) оролдлого гарч байх жишээтэй.
Үүнээс гадна муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр төрийн яамд, гааль, татвар, тусгай хяналтын албан байгууллагууд ажлаа мэдэхгүй, мулгуу хирнээ хүнд сурталтай, мөрөөрөө хэргээ бүтээх гэж яваа хүнд саад, дарамт үзүүлж, тамыг нь цайлгаж байж хахууль авч ажлыг нь бүтээдэг тусгай дугаартай гар утас барьсан “боловсон хувцасласан тэнэгүүд”ээр дүүрчихээд, улс орон урагшлан хөгжих бүх зам боомилогдчихоод байна.
Энэ бүхэн бол муу түшээдийн бүхний нүдний өмнө өөрийн биеэр гардан үйлдэж байгаа илэрхий нүгэл юм. Тэгвэл бас улсад хорлонтой далд нүгэл байна.
Үл бүтэх нөхдүүд Оюу толгой, Таван толгойгоос Монгол Улс хэдэн үеэрээ идээд барахгүй их мөнгө орж ирнэ гэж сурталчилгаа явуулсаар зарим нэг залхуу нөхөд юу ч хийж бүтээхгүйгээр улсаас халамж аваад амьдраад байж болох нь гэсэн ойлголттой болсон байна. Ажиллах, сурах ямар ч сонирхолгүй 200 000 орчим залуус байна гэсэн мэдээ үүнийг нотолж байгаа юм. Энэ бол өнөөгийн эрх баригчдын Монголд учруулж байгаа шууд бус хохирол юм.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай энэ уудам нутагт зуу зуун жилээр цаг улирал, бэлчээр нутгийн ая дагаж, эргэх дөрвөн цагт малаа маллаж амьжиргаагаа залгуулж ирсэн монгол хүний генэнд байдаг аливааг санаж сэдэхийн ухаан, даван туулахын хат, дасан зохицох овсгоо зэрэг сайн чанарууд үгүй болж байна гэсэн үг. Арсланг хар нялхаас нь амьтны хүрээлэнд бэлэн махаар тэжээсээр өсгөхөд, араатны хаан чанараа алдаад байгальд нь эргүүлж тавихад амьтан барьж амиа тэжээж чадахаа байдаг гэнэм.
Үүн лугаа нэгэн адил Монгол хүн “хоолны сав” төдий болж хувирч байгаа нь гашуун эмгэнэл.
Иргэдийн авч байгаа цалин орлого нь хөдөлмөрийн бүтээмжтэй шууд хамааралтай, өсвөл өсч, буурвал буурч байх эдийн засгийн зарчим байдаг. Мөнгө амласан сонгуулиудын үед сонгогчид нэг намын нэр дугуйлах минут хүрэхгүй ажлын төлөө саяыг, сая таван зууг авах болсон нь дээрхи зарчмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг.
Монгол төгрөгийн ханш унаж, доллар 1300 төгрөг байснаа 2000 төгрөг даваад аажим аажмаар өссөөр байгаагийн эхлэл тэр үед баттай ноттойгоор тавигдсан. Өнөөдөр эрх баригчид энэ талаар ганц үг ган хийж дуугарахгүй, монгол банк буруутай, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан буруутай, олон улсын зах зээлд зэс, түүхий эдийн үнэ унасан буруутай, гадаадын хөрөнгө оруулалт багассан буруутай, эцэст нь Монголын үндсэн хууль буруутай гэж онош тогтоож байх шиг байна.
Гадаадын хөрөнгө оруулалт, нүүрс түүхий эдийн борлуулалт нааштай байсан он жилүүдэд хэтийн бодлогогүй хэдэн “тэнэгүүдээс” болж,улс орондоо санхүүгийн нөөц бүрдүүлж чадсангүй, импортийг багасагаж, экспортыг ихэсгэх дорвитой ажил хийгдэх нь бүү хэл суурь нь ч тавигдсангүй. Өнөөдөр бүх юм эргээд байрандаа ороход нөгөө маадгар байсан хүмүүс барьц алдаж, гаднын мөнгөөр амиа аварна гээд баруун солгойгүй гуйлга гуйж, улс орон өрөнд дарагдаад, хүн бүрд арван хоёр саяын өр ноогдоод байна.
Өөрөөр хэлбэл ангуучид бидэнд хоёр сая таванзуун мянгын өгөөш үмхүүлээд одоо арван хоёр саяын ачаа үүрүүлж биднийг “намнасан” байна.
Ухаант түмэн минь ирэх сонгуульд дахин битгий намнуулаарай гэж захья.
Т. Батмэнд
Сэтгэгдэл0
Дахиад цус арсах вии дее .
2adgiin hulgaichiin zurag gadniihand hudaldaj urund oruulsan 2hulgaich
ganbaatar ulsaas neg togrog idsen uu. odoonhondoo ganbaatart uls ornii ediin zasgiig elgeer n hevtuuleh erh medel bi biluu. hen ene ulsaar togloj nuraaj baigaa bilee. manan shuu dee.
ene 2 in umnu murgu sugd huliih ni uliig vnsetcgee
ТТ теслийг зи жэнко чацга бээнз нар гацаасныхаа хариуцлагыг vvрэх естой... Ингэхэд энэ ер нь хэний гавьяа бэ?!
ARDCHILAL GEJ JM JLAAGUI SOTSIALIZM UNEND GUITSEGDEN NURAN UNASAN GEVEL UNEND OIRTNO
Ganbaatariig neeh umuuruhiin tsaad chini manuusiigaa bodvol heden davhar buudaltai hun
Түүхэн хүмүүсийг нам гэгч мафиуд өмчилж авах нь тэр хүмүүсийг гутаан доромжилж байгаагаас ялгаагүй. М.Энхболд чи Сүхбаатар жанжны залгамжлагч гэж өөрийгөө боддог бол эгзэгтэй үед эх орныхоо төлөө хамаг хөрөнгөө золиослоод яюж чадах уу гэдгээ дотроо нэг эргэцүүл дээ чи ч мөн тэгнэ дээ гадаад руу яаж зугатах бол. Үгүй тэр Өндөрхаан гээд ухаант өвгөдийн өгсөн сайхан хүндэтгэлийн нэрийг Чингис гэж өөрчилсөнийгөө тэр өвгөдийн ухааны үзүүрт ч одоогийн тэнэгүүдийн ухаан хүрэхгүй ээдээ цөвүүн цагаа гэж
МОНГИЙГ нь огсон ииг нь сайн АВ зов хунээ сонгоуул уурхайтай монгол ОРНЫ газрыг суй гэгч МАНГАСНУУДЫГ БУУ СОНГООРОЙ ТЭД ЮУ Ч ХИЙЖ БАЙЖ БОЛНО ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛ БАЙГУУЛЖ БАЙГАА ТЭРТЭЭ ТЭРГУЙ АРД ТУМНИЙ ОМЧ ШУУ ДЭЭ ДОРНОГЛВЬЧУУДАА ДЭЛГЭРСАЙХАН ЫГ БУУ СОНГООРОЙ
Энэ сонгуульд ан ман махн ыг яав ч сонгож болохгуй шуу. За яахав суулийн удаа гэсээр бгаад эднийг 25 жил сонгосон бна. Энэ жил тэнэг биш л бол яав ч сонгохгуй шуу. Эд нар енген дээр тусдаа намууд шиг хирнээ нидэр дээрээ нэг турийвчтэй баагийнууд шуу дахиад хулхидуулваа. Магадгуй Ганбаатарын шинэ нам дээр биз дээ. Ядаж л биднийг амьдрал сайжруулна гэж хулхидаагуй бхаа.
Эх орондоо Хөдөлмөрлөөд ХҮН шиг амьдрах цаг болсон Хөдөлмөрлөөд байгаа мөртлөө хог шиг амьдар ч ирлээ
Луйварчин ХҮН-ийн фэнгшүү Ганбаатарыг дагавал бүүр хогон дээр гарна
Сүүлийн үед Ноён уул, Гацуурт, Тост тосон бумбыг олборлоно ЭРДЭМТЭД МЭРЭГЖИЛТНҮҮД байгаль болон орчинд хор хөнөөлгүй гэсэн дүгнэлт гаргасан гэдэг үгийг Жигжид “сайд” урдаа барих болов. Гэсэнч хаанахын хэн гэдэг эрдэмтэд ямар суурь судалгааны үндсэн дээр хийсэн дүгнэлт гэдэгээ хэлэх хэрэгтэй, тэр агуу их хүний нэр усыг монголын ард түмэн мэдэж буруу дүгнэлт гаргасан бол хариуцлага тооцож байх ёстой. Ард түмнээ хуурч байгаа бол ЖИГЖИД өөрөө хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Эрхэм сайд байгалийн хилийг захиргааны аргаар тогтоож болдоггүй гэдгээч мэдэдгүй бололтой,Эрс тэс уур амьсгалтай манай орны эмзэг Эко систем эвдэгдэснээс МУ-ын цаг уур байгаль орчинд учрах хохиролын талаар яагаад дуугарахгүй байна, нөхөн сэргээхэд гарах зардалын үнэлгээ хэд гарч байгаа талаар яагаад ам нь ангайж өгөхгүй байна. Ер нь нөхөн сэргээж чадах юм уу. Миний бодлоор нэгэнт эко системийг нь эвдэчих бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд бүх орлогоо өгөөд ч нөхөн сэргээж чадахгүй, зүгээр л монгол орны цөлжилтийг зориудаар хурдасгах үйл ажиллагаа болж хувирна.Ер нь Байгаль орчныг 100% нөхөнсэргээнэ гэж хэзээч хаач байдаггүй юм. БО-ныг 100% нөхөн сэргээхийн тулд хуучин геологи газар зүйн тогтоц, ус усны голдирог,тэнд амьдарч байсан ан амьтан, хорхой шавьж, өвс ургамалыг бүхийл төрөл зүйл тоо хэмжээгээр нь шинээр бүтээн босгохыг шаарддаг тул үнэн чанартаа хэзээч биелдэггүй эко систем заавал хэврэгшдэг, учир нь ан амьтан хорхой шавьж, ургамалын төрөл зүй хичнээн олон байх тусмаа эко систем төдий чинээ тогтвортой байдаг,зүгээр амархан ургадаг нэг төрлийн ургамал тариад ногооруулаад орхино гэдэг зүгээр "гурилдаж" байгаа хэрэг.
manai uls turchid eh ornoo bodson l bh. daanch alsiig haraagui, ireeduigui bodlogo yavuulj bna da. songuulid yalj, erh medeltei bolohiin tuld ih tom denchin tavij bna.
Бүхний буруутан нь бид өөрсдөө. Бидний гэнэн, тэнэг, залхуу байдал маань үүнд хүргэлээ.
90-оноос хойш монголын улс төрд олигтой хүмүүс байсангүй. Ганц нэгэн гайгүй хүмүүс нь (Зориг, Дашбалбар гэх мэтийн) золигт гарсан. Төрд байгаа хүмүүсийн дийлэнхи нь хичнээн олон жил эрх мэдэлтэй байв? Тэд Монгол улсад хэрэгтэй юу хийв? Тэд өөрсдөө өнөөдөр ямар хэмжээнд амьдарч байна? Улс төрчидийн идэж, ууж, луйвардаж байгааг тоочоод барахгүй. Ард түмэн мэдэж л байгаа. Тэгээд яагаад тэвчээд байгаа юм бэ? Яагаад гэвэл монголчууд бүгдээрээ хувиа хичээсэн, арчаагүй аймхай, алсын хараагүй, зөвхөн өнөөдрийг л бодон амьдарч байна. Тэд бүх зүйл болохгүй байна, өөр байх ёстой гэж ярих боловч, өөрсдөө тэмцэхийн оронд хэн нэгэн бүхнийг сайхан болгочихоосой гэж хүлээн сууна. Аливаа тэмцэл тодорхой хэмжээний хохирол амсана. Тэр хохирлыг нэг ч монгол хүн амсахыг хүсэхгүй байна. Өнөөдрийгөө арайхын аргалаад л маргааш сайхан болно гэж найдна. Өөрөө маргаашийнхаа төлөө ямар ч үйлдэл хийхгүй мөртлөө маргаашаас сайн сайхныг хүлээнэ. Өчүүхэн төдий хохирол амсахаас асар их айна. Айсан хүн арав үхнэ гэдэг дээ. Муу амьд явахаар сайн үх ч гэж үг бий. Хоёрын хооронд амьдрах нь юу нь сайхан байх билээ? Гэхдээ би энд үхэл, сэхлийн тухай ярьж байгаа юм биш. Амьдралын төлөө тэмцэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Бидний хамгийн том дутагдал бол бид үхэр шиг тэнэг байна. 25 жил болоход төр засаг, улс төрийн намуудын мөн чанарыг таньж мэдээгүй, тэднээс бүр мөсөн салах тухай бодохгүй байна. Уг нь тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэдэгсэн. Даанч манай монголчууд 25 жил болоход улс төрийн намуудын мөн чанарыг таниж мэдээгүй л байна. Улс төрийн нам байсан цагт шудрага ёс хэзээ ч тогтохгүй!!! Бид нийгмээ бүхэлд нь өөрчилөх ёстой. Монголын гарц юу болохыг мэдэж байгаа хүн байхгүй мөртөлөө, бүгд л ухаантнууд. Энд би элдэв санал бичээд ч хэрэггүй. Хэн ч түүнийг тоохгүй. Улиг домог болсон тэр намын, тэрнийг дэмжинэ. Өөр найдлага байхгүй ч гэх шиг тэнэгтэнэ. За тэгээд ихэнхи нь өөрсдийнхөө тэнэгийг гайхуулан хамгийн утгагүй мунхаг зүйлс бичих юм. Монгол ч өөрчилөгдөх болоогүй байна даа...Зовлон үзээгүй ард түмэн ухаан суудаггүй бололтой!!!
хувьсгал бүхний дараа сахилга, хариуцлага, хяналт сулардаг үүнийг ашиглан шуналтнууд төрд гарч төрийг мөнгө олох хэрэгслэл болгохыг зоридог үүнийг анарх төр гэдэг гэвч анархи төр удаан тогтдоггүй ард түмний хараал идэж зэвүүцэл төрүүлсээр төрийн эргэлтээр төрөөс зайлуулагдаж хувьсгал өөрийн жамдаа ордог түүхтэй өнөөдөр монголд анархи төр бүрэлдэж ард иргэдийн зүхэл хэрээс хэтэрлээ. дураараа дургихыг хүсэгч анархистууд МАН АН-ын удирдлагад их төвлөрчээ тэд анарист төрөө хамгаалах гэж улайран хуулиудыг завхаруулж байна. иргэдээ анархисуудаас төрөө салгаж авахын тулд МАНАН-гийн дэвшүүлсэн болон жагсаалтын ард нуугдсан анархистуудаас сонгуулиар гаргахгүй байх жагсаалтад байгаа хүмүүсийг нь гарахгүй байхын тулд АН МАН-ын төлөө саналаа өгөхгүй байхын төлөө хөдөлгөөнд нэгдье
Ийм хеделгеен зохион байгуулаад нэгдэе ээ. АН МАН дээр бас МАХНыг нэмэх хэрэгтэй. МАХН Энхбаяр Шийлэгдамба гээд нэг л бишээ. Авсан авилгалаараа хоорондоо хэрэлдээд эхэлсэн. МАХН бол негее 2оосоо ялгагдахгуй таарсан таар шуудайнууд бна лээ. Цэнзургуй яриагаар энэ нам ямар нам бэ гэдгийг Шийлэгдамба гэдэг дарга нь ил болгоод тавьсан.
Songochhoor hun alga bn ldaa.80 chavganciin neg l turuuldeg bizdee
AN l anh says tugrug ugnu gej amalsan yum. MAHN iinhan songuulia aldlaa yah be gej sandraldan 7 honog tessenii daraa arai ahiulaad 1.5 says bolgood alchihsan yum. Bolson yavdal erduu ene. AN aas dandaa chutguriin horlol eheldeg
Esreg tesreg uzel uil ajillagaa buhii namuudtai tedniigee eeljlen songodog zurshiltai ard tumen 1000 jil zutgeed ch neg dooroo hii ergeseer baih bolno. Uragsh neg alham hoish hoyor alham dahiad uragsh neg alham gej met.....
Odoo gantshan huvisgal heregtei. Ardchilal bol olonhiin songoltiig dagah zarchim buguud olonhi dandaa zuv shiidne gej baihgui. Tegeheer ardchilal uuruu hudlaa baina.
Oligarhuud turiin tolhoid negent garsan bol hezeech zugeer suudlaa orhiod yavdaggui. Uchir ni tsaana ni Olon terbumiin hurungu baigaa. Tiimees uuniig gantshan huvisgalaar shiiddeg gedgiig bodit jisheegeer bid medne.
ан ман-аас рнгогдож гарах нь гараг ХАРИН НАМААЁ НЭРСИЙН ЖАГСААЛТААР ОРЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ХАТУУ ЦЭЭРЛЭЛТ ХҮЛЭЭЛГЭН СОНГУЛЬ ЯМАР БАЙХ ЕСТОЭЙГ АРД ТҮМЭН МИНЬ ХАРУУЛЦАГАА үНДСЭН ХУУЛЬД НАМААС ГАРГАСАН НЭРСИЙН ЖАГСААЛТААР САНАЛ ӨГНӨ ГЭЖ ҮГ БАЙХГҮЙ ЗҮЙЛ Л ДЭЭ АН ЫН ДАРАМТЛАГЧ ЧОНОНЫ БЭЛТЭГ ЗАНДААХҮҮГИЙН Энхболд ГАРГАЖ ИРСЭН ЭНЭ ХУУЛИАР БҮҮ САНАЛ ӨГӨӨРӨӨ ХУУЧИН АРГА БАРИЛАА Д ЗОРИГТ, ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛДХОЕРЫН ГАРДАГ ӨВӨРХАНГАЙН СОНГУУЛЬ БҮҮРС ХЭРЭГГҮЙ батхүү нөхөр машин машинаар архи щөөж ард иргэдийг согтоож байгаад саналын авсан чононы бэлтэрэг
Монголын баялагийг ухаад Хятад руу түүхий чигээр нь монголын төмөр замаас ч том олон вагоноор өдөр бүр зөөж, эх орноо цөлмөж орж ирсэн мөнгөнөөс л 0,01 хувийг л Говьсүмбэрчүүдэд тараахад хүмүүс 20000 төгрөгнөөс гарын үсгээ худалдана.20000 төгрөг 2 шил архи оройн сайхан хоол
Тэгээд л 4 жилийн амьдрал, улмаар үр хүүхэд, эх орон, ирээдүй бүгд бусдын идэш болсоор ирсэн. Ухаарч үзээрэй хүмүүс минь. Нэг өдрийн хоолоор хамгийн багадаа 4 жил цаашлаад ирээдүйн амьдралаа битгий худалдчихаарай.
Бид нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй юм шиг бна. Мөнгө амлахыг нь гаргаж тэд өөрсдөө баяжиж бид ядуурсан. Иймээс ажилтай орлоготой байлгах нь хамгийн чухал. Өнөөдөр хичнээн залуучууд гэр орноо авч явж чадахгүй ажил олдохгүйгээс архинд орж бгааг хажууд байгаагаас олж харж болно.Тэдний ирээдүй нь бүрхэг бна.
Хүний бие нь жижиг ч хорлол нь багадахгүй гэдгийг Элбэгдорж бодитоор нотолсон улс төрч юм. Тиймээс нэг мянгуужинд 26 жил хууртдагддаг нь бидний л буруу. Ямар юмны ардчилал байх вэ зэрэмдэг ардчилал байсан байна.
Говьсүмбэрчүүд ihl muu uls um
Монголчууд бид дахиад л ирэх сонгуульд хууртагдана Учир нь:1, Монголчууд бидэнд үндэсний ухамсар үндэсний бахархал үндэсний эв нэгдэл гэж "түй" ч алга 2,Бидэнэд дагах харах "Лидер" алга. 3, "Дээдэс"-н дотор их хааны удамын цус, яс, махан, удам ч алга За ямар байна БОДОЦГОО
IIMRERHUU UHEJ BAISAN ATIGAR PIZDAD HORIOD JIL HUURTAGDAJ AYVSAN BIDNII HOH BOLJEE BATUUL ELBEGDORJ BAABAR GONCHIGDORJ BILEGT GEH METIIN ALUURCHIN HULGAICH ARDCHILAGCHID ENENIIHEE SHANG AMSANA GEDGIIG MONGOLIIN BUH HUMUUS AYRIJ BAINA
Uguush umhegch ni dutuu bn. Uguush umhegch ni unuudur uguush umhuulegch bolchisoniig heleech
АМИА БОДОЖ ДОВОО ШАРЛУУЛХААС ӨӨР ЮУ ЧАДАХ ЮМБ. ХОХИНО ДУРАКУУД ЛУЙВАРЧДАД ДАРЛУУЛЖ БАЙХДАА ТААРНА. ГАНЦ УДАА ТАЛБАЙГАА ДҮҮРГЭЭД ЖАГСАЖ Ч ЧАДАХГҮЙ.
Minii naiz shine songuuliin umnu unen chuhal zuil Bichij. Tumen olon min dahij ogooshond buu avtah boltugai.
Энхбаярыг С.Баяр Элбэгдорж 2 МАК-ийн тансаг амралтанд архи хүүхэн дунд хуйвалдаж унагачаад улс орныг зарж үрж идэж ууж дураараа дургилаа шүүдээ. Яагаад С.Баяр одоо хүртэл эрх чөлөөтэй Америкт зүлгээ услаад яваад байгаа гэвэл Элбэгдорж бизнесийн хамтрагч нь АТГ хууль шүүхийг атгаж өрсөлдөгчдөө намнаж өөрийн авилгалын хамтрагчдаа цайруулж байгаа учраас. Олон нийт энийг бараг мэддэггүй байх л даа. Энхбаяр шадар сайд болчихвол дараа нь МАХН бие хүн өөрөө улс төрд улам илүү хүчтэй орж ирвэл АН МАН-д жинхэнэ асуудал үүсгэж 2 намын толгойд байгаа жинхэнэ авилгачид, С.Зоригийн хүн амьны хэрэгт холбогдогсод, улс орноо худалдагчидад аюулын харанга болно гэдгийг дээр зураг нь байгаа халаас нэгтэй 2 найз мэдэж байгаа учраас шоронд гүтгэж хийх, хүмүүсийг нь худалдаж авах урвуулах айлгаж дарамтлах гээл бүх ажилд төрийн аппаратыг нийтэд нь хөдөлгөж байнадаа сүүлийн 5 гаран жил.
АН та нарыг "Хүн шиг амьдруулна" гэсэн. Одоо та нар тэгээд хүн шиг биш юу шиг амьдарч байгаа юм? АН та нарыг "Улс шиг хөгжүүлнэ" гэсэн. Одоо тэгээд та нар улсад биш хаана амьдарч байгаа юм? Олон юм хуцалгүй далд орцгоо муусайн загас жараахайнууд аа, сармагчингууд аа үмбүүнүүд ээ. Эсвэл тэр Туул голдоо хордож үхэцгээ, эсвэл амьтны хүрээлэнд очоод бие биенийхээ бөөсийг түүж идэцгээ, эсвэл тэр хөдөө зэлэн дээрээ очиж мөөрцгөө. АН мандтугай! Үхэр монголчууд сөнөтүгэй! Үхэр сүргийн манлай
NAM haralgui hunee harj songotsgooeooooooo.ENKBAYR ELBEGDORJtonguud bugd neg traktoriin duguinuud.Iimerhuu amin huvia hicheesen hulgaichdiig bitgii songoochee ah duu naraaaaaaaaaaa
Гадаадад өөрийнхөө биеийг зарж балрангуутаа амиа авхын тулд эх орноо барицаалсан урвагчдын зургыг харсан чинь дотор муухайрчхлаа.Эх орноосоо урвагчид өшөө олон бий.Шудрага цаг ирхээр өрөвдмөөр юмч их болно.Харж л байхаасдаа.
Эбигийн хушгыг Баяр атгаж байгаа....
Энэ үнэн шүү. Эх орон минь үнэхээр дордлоо. Дээд албан тушаалтнууд мөнгө хулгайлаад гадаад гараад явна. Дунд тушаалын тэнэг мөртлөө тэнэгээ мэдэхгүй гоё хувцас өмссөн хувцасны голууд төрийн ажлыг хахууль авах хэрэглээ болгосон ийм улсад бид амьдарч байна.Яаж ард түмэн өөрсдөө төрийн эрхийг авах вэ
Хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгэхдээ 90 оных шиг түүхий хувьсгал биш. Өнөөгийн улс төрийн тогтолцоог бүрэн өөрчилөх хэрэгтэй. Одоогоор ард түмний оюун ухамсар дорой, хувьсгалд бэлэн биш байна. Юуны өмнө ард түмэн жаахан гэгээрч, улс төрийн намуудын мөн чанарыг таниж, мэдээд сонгуулийн цоо шинэ системтэй болох хэрэгтэй. Яг өнөөдөр ард түмэн ирэх сонгуульд их найдвар өвөрлөөд,тэдэнд юу ч хэлсэн сонсохгүй байна. Тэгэхээр сонгууль өнгөрөхийг, бас дахин хулхидуулахыг нь хүлээхээс өөр арга алга. Ирэх сонгуульд хулхидуулж байж бага зэрэг ухаарах юм уу, үгүй юү хэн мэдлээ. Бүх зүйл ард түмнээс өөрсдөөс нь л шалтгаална. Ард түмэн өөрсдийнхөө сайн сайхны төлөө өчүүхэн ч тэмцэж, ямар ч үйлдэл хийхгүй мөртлөө нийгмийг сайжирна гэж хүлээгээд байна. Ирэх сонгуулиар юу ч өөрчилөгдөхгүй...
Босоцгоо дарлагдсан ардууд.
Ардчилал гэж худлаа яриад эх орны минь тусгаар тогтнол эрх чөлөөг алдуулсан энэ хүмүүс саналаараа огцор.Огцрохгүй бол ард түмэн бид ярилцаж байгаад дараагийн ямар алхаж байна хэрэглэнэ шүү.
Завхай зайдан Баярыг барьж ирээд шоронд суулга.Гэрээ засаж чадаагүй амьтнаар төрөө засуулах гэж оролддог Монголын ард түмэн ямар эмгэнэлтэй вэ?
МАНАНгийн улстөрчид, шуналт гадаадынханд зарагдсан банкныханд Монголчууд дарлуулж дууслаа. Цагаан захтай баячууд, цалин сайтай банкныхөнд улс орноороо дарлуулж, хулхидуулж, идүүлж дууслаа. Дарлагдсан ардууд босоцгооё!
Баяр тэр гэрээг хийгээгүй бол дараагийн популистууд үр ашгийг нь ө/х хауулийг нь авах байсан байж болзошгүй.Одоо УИХ д сууж байгаа гишүүд АН-ых МАН-ыхч яагаад Баярыг яаж ч чадахгүй байдаг вэ. Бүгд л хувь хувиа авсан. Нээрээ л юу ч болох юм билээ. Үр ач нар минь ийм байж болохгүй гээд л шийдсэн байх. Хувь хүн дээр ийм асуудал тулгарахад ингэх л байсан байх. Яагаад гэвэл цаана нь мангас хүлээж байгаа