sonin.mn

Сангийн яам өчигдөр буюу энэ сарын 01-нд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан тус бүр 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхийн 28 долоо хоногтой 22.399 ширхэг буюу 2.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас арилжаалжээ.

Үнэт цаас 14.108 хувийн хүүтэй бөгөөд хүүгийн төлбөрийг хугацааны эцэст буюу энэ оны наймдугаар сарын 15-нд олгох аж. Арилжаанд “Ард секьюритиз” үнэт цаасны компани 10.746, "Голомт секюритиз" компани 330, "Дэү Секьюритис Монгол" компани 21 ширхэг үнэт цаас худалдан авч хамгийн идэвхтэй оролцжээ.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүү, хугацаа, арилжаа явагдах өдөр болон бусад нэмэлт мэдээллүүдийг Сангийн яамны www.mof.gov.mnболон Монголын хөрөнгийн биржийн www.mse.mn цахим хуудсаар тогтмол авах боломжтой юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг