sonin.mn

МОСКВА. /NHK/. Өнгөрсөн жил Туркийн цэргийнхэн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсний улмаас хоёр улсын харилцаа хурцадмал болсон бөгөөд сүүлийн үед энэ байдал улам даамжирч байгаатай холбогдуулан ОХУ-ын цэргийнхэн Сирид дэвшилтэт сөнөөгч онгоц байрлуулжээ.

ОХУ-ын Агаарын цэргийн хүчний “Сухой Су-35” сөнөөгч онгоцууд өнгөрсөн долоо хоногоос Сири дэх ажиллагаанд оролцож эхэлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдэв. Эдгээр онгоц Сирийн хойд нутгийн Латакия боомтын захад байрлах баазаас үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

ОХУ уг баазыг Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой агаарын ажиллагааныхаа төв болгон ашиглаж байна.

“Сухой Су-35” сөнөөгч онгоц нь орчин үеийн технологитой, байлдааны чадавх маш өндөр бөгөөд бөмбөгдөгч онгоцыг хамгаалж явахдаа дайсан руу гал нээх чадвартай гэж ОХУ-ын хэвлэлд мэдээлжээ.

Агаарын хилийг зөрчлөө гэж Турк бямба гарагт ОХУ-ыг буруушаасантай холбогдуулан тус улс сөнөөгч онгоцуудаа Сирид байрлуулсан байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг