sonin.mn

Орос  улсын  Засгийн газрын даалгавраар  “Росприродонадзор” /”Байгаль орчны хяналтын газар”/ Байгаль нуур болон Сэлэнгэ мөрнөөс ус авдаг бүх байгууллагуудад төлөвлөгөөний гадуурх   шалгалт явуулна.   

Энэ тухай тус байгууллагын тэргүүн Артем Сидоров “Российская газета” сонины өнөөдрийн дугаарт  уламжилжээ.

Жагсаалтанд нийт 50 гаруй байгууллага орсон бөгөөд энэ оны 1-5 –р сард /энэхүү ажлын улирлын чанартай холбогдуулан/шалгалт явуулах аж.  “Росприродонадзор”-ын ажилтнууд ус хэрэглэгчдийн үйл ажиллагааг дүгнэхдээ туйлын  зарчимч ажиллана гэдэгт итгэлтэй байна “ гэж ноён Сидоров ярьжээ. Тэрээр энэхүү ажилд олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчдийг татан оролцуулах нь зүйтэй хэмээн өгүүлжээ. Ус хэрэглэгчдийг шалгасан ажлын завсарын тайланг  байгууллагуудын  удирдлагуудыг оролцуулан улирал тутмад  тавих  юм байна.    

Москва хот. А.Огторгуймаа 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг