sonin.mn

Нийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэх бүртгэлийн хугацаа дуусчээ. Баянзүрх дүүргийн хувьд бүртгэлийг дурдсан хугацаанд 28 хороонд 96,4 хувьтайгаар амжилттай зохион байгуулсан байна.

Дашрамд мэдээлэхэд, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагддаг аж.