sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. ОХУ болон Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ нефть олборлолтыг бууруулж, ханшийг тогтворжуулах хэлэлцээр байгуулбал Азербайжан талархан хүлээн авна гэж тус улсаас АНУ-д суугаа Элчин сайд Элин Сулейманов мэдэгдэв.

ОХУ-ын Эрчим хүчний яамны сайд Александр Новак өчигдөр Венесуэлийн Нефтийн сайд Еулогио Дель Пинотой ярьж, ОПЕК-ийн гишүүн орнуудтай хийх олон талын хэлэлцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Нефть болон байгалийн хийн экспортын орлогоос ихээхэн хамааралтай Азербайжан ОХУ болон ОПЕК хоорондын хэлэлцээний үр дүнд ихээхэн анхаарал тавьж байгаа тухай Сулейманов дурдав.

ОПЕК-ийн гишүүн орнуудтай хийх хэлэлцээ, тухайлбал, эрчим хүчний зах зээл хахаж байгаатай холбоотойгоор ОПЕК-ийн нефтийн олборлолтыг бууруулах боломжтой эсэхийг хэлэлцэхэд ОХУ оролцож магадгүй гэж Александр Новак өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг