sonin.mn

КИЕВ. /TASS/. Томуугийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 171 хүрлээ гэж Украины Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба өчигдөр мэдэгдэв.

Томуу тархаж эхэлснээс хойш уг вирусын улмаас нас барсан хүний тоо 171 хүрсний хоёр нь хүүхэд байна гэж мэдэгдэлд дурджээ.

Украины өмнөд нутгийн Одесса мужид томуу хамгийн ихээр тархаж, 33 хүн нас барсан байна. Мөн яамны мэдэгдсэнээр, томуутай 3.2 сая хүн байгаагийн 62.9 хувь нь 17-гоос доогуур насны хүүхдүүд байна.

Нэгдүгээр сарын 26-ны байдлаар Украины 18 мужид томуугийн халдвар тархсан байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Александр Квиташвили мэдэгдэв. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзвэл, гахайн томуу буюу томуугийн “A/H1N1” вирус нь Украинд хамгийн өргөн тархсан томуугийн төрөл ажээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг