sonin.mn

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Батлан хамгаалах яам террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд 2017 оны төсвийн мөнгөнөөс 7 тэрбум гаруй доллар гаргуулах хүсэлтэй байна. Энэ тухай “Reuters” агентлаг Вашингтоноос даваа гарагт мэдээлжээ.

“Лалын улс”-тай хийж буй тэмцэлд Пентагоны төсвөөс хүсч байгаа энэ мөнгө нь энэ жил төсөвлөсөн мөнгөнөөс ойролцоогоор 35 хувиар их юм гэж тус агентлаг АНУ-ын нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээллээс иш татан онцолсон байна.

Ирак, Сирид үйл ажиллагаа явуулдаг террорист “Лалын улс” байгууллага нь 2006 оны 10 дугаар сарын 15-нд хэт давруу үзэлт суннитуудын 11 бүлэглэл нэгдсэнээр байгуулагджээ. Тус бүлэглэлийн “араг яс”-ыг Америкийн цэргүүдийг Иракт байх үед тэдэнтэй тулалдаж байсан, мөн Сирид Башар Асадын цэргүүдтэй тулалдаж басан босогчид бүрдүүлдэг байна. “Лалын улс”-ыг АНУ, Канад, Их Британи, Австрали, Турк, Египет, Энэтхэг, Индонез болон ОХУ-д террорист байгууллагуудын тоонд оруулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг