sonin.mn

НЬЮ-ЙОРК. /TASS/. Техас муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Тед Круз энэ мөчид Америкийн Айова муж улсад болж буй Бүгд Найрамдах намын идэвхтнүүдийн хурлаар хамгийн олон дэмжлэг аваад байна. Уг арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр, одоогийн байдлаар Бүгд Найрамдах намын сонгогчдын саналын 6 орчим хувийг тоолжээ.

Энэ урьдчилсан дүнгээр, Круз нам нэгтнүүдийнхээ 29.6 хувийнх нь дэмжлэгийг авсан бол тэрбумтан Трампыг 28.7 хувь нь дэмжсэн байна. Гуравдугаарт, Флорида муж улсаас сонгогдсон сенатч Марко Рубио 18 хувийн саналтайгаар оржээ.  

Ардчилсан намынхны хувьд одоогийн байдлаар саналын хуудсын 20 хувийг тоолсон байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нам нэгтнүүдийнхээ 52.9 хувийнх нь дэмжлэгийг авсан бол Вермонт муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Берни Сандерсыг 46.5 хувь нь дэмжжээ.

Намын идэвхтнүүдийн анхны хурлыг Айова муж улсад явуулдаг уламжлал 1972 онд тогтсон бөгөөд үүнээс хойш тус муж улс сонгуулийн жил болгон “улс төрийн барометр”-ын гол үүргийг гүйцэтгэсээр иржээ. Айова муж улсын хурлын дүн нэр дэвшигчдийн хэн нь сонгогчдоос хамгийн олон дэмжлэг авч байгааг харуулдаг байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг