sonin.mn

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2014.35 төгрөгийн нэг ханшаар 20 сая ам.доллар, 304.8 төгрөгийн хаалтын ханшаар 5.5 сая юань нийлүүлэв.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлжээ.

Монголбанк өнгөрсөн долоо хоногт гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 2009.05 төгрөгөөр борлуулж байсан бол энэ долоо хоногийн эхний арилжаагаар ам.долларын ханш 5.3 төгрөгөөр өсчээ.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг