sonin.mn

Дорноговь аймгийн хойд талын сумдаар өвөлжилт хүндэрсний улмаас зэрлэг амьтад олноор хорогдох нь ихэссэн мэдээг ОБЕГ-т ирүүлжээ.

Цас ихтэй өвс тэжээлгүйн улмаас зээр аймгийн төв рүү ч орж ирэх болжээ. Өргөн, Эрдэнэ, Айраг, Сайншанд суманд зээр олноороо  үхэж хорогдсон байна. Автомашинд дайруулах, хөлдөх, хил, төмөр замын дагуух хамгаалалтын бүсэд ургасан өвс идэх гэж байгаад торонд орооцолдож үхэх тохиолдол их байгаа аж. Зөвхөн Замын-Үүд суманд 2600 гаруй зээрийн сэг зэмийг устгасан байна.  Баруун аймгуудаар ч амьтад осгож үхсэн нь тааралдсаар байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Увс, Ховдын нутгаар шөнөдөө -40-50 хэм хүрснээс  зэрлэг ан, амьтад хөлдөж үхэх явдал гарчээ.

Олон нийтйин сүлжээгээр осогж үхсэ нзээр зэрэг амьтны зургийг тавьсан үзэгдэнэ. Хоёрдугаар сарын агаарын дундаж хэм 1981-2010 оны дунджаар тооцвол Увс, Зaвхaн, Бaянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр 23-28 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Дорноговь, Өмнөговийн нутгaaр 6-13 градус, бусaд нутгaaр 14-20 градус хүйтэн бaйдaг.

Сүүлийн арваад жилүүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан бөгөөд ялангуяа 1990, 1993, 1995, 1998, 1999, 2002-2004, 2007 онуудад 3-9 градусаар дулаан байж өдөртөө говийн нутгaaр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүрч дулаарч байжээ. Харин энэ жилийнх шиг хүйтрэл үргэлжилбэл амьтад үхэж үрэгдсээр байх нь ээ.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг