sonin.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригуудад тогтмол хуралдаж, замын хөдөлгөөний нөхцөл байдал, нийтийн тээвэр, зам засвар, шинэчлэлтийн ажлуудын талаар танилцуулга, мэдээлэл хийж, шаардлагатай арга хэмжээг  цаг тухай бүрт авч хэрэгжүүлдэг юм. Өнөөдөр болсон  ажлын хэсгийн хурлаар хотын гудамж замуудад үүссэн халтиргаа гулгааг арилгах талаар хэлэлцлээ.


Сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ачааллыг бууруулах  зорилгоор халтиргаа гулгаа ихтэй гудамж замуудыг нэг бүрчлэн шалгаж халтиргаа гулгааг цэвэрлэх шаардлагтай байгааг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас танилцууллаа.

Энэ хүрээнд  сар шинийн баяраас өмнө нийтийн эзэмшлийн зам талбай болон ялангуяа гэр хорооллын гудамж замууд, сургууль, цэцэрлэгийн орчмын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгаж, аюулгүй байдлыг  бүрэн хангаж  ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоогэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.