sonin.mn
Хайрын өдрийн миний төлөвлөгөө

Хайрыг би дулаахан, ногоохон, намуухан зуны оройгоор төсөөлдөг. Энэ жилийн хайрын өдрийг хэрхэн өнгөрүүлэх  вэ? гэж өөрөөсөө асуун төлөвлөгөө гарган сууж байна. 

Аливаа нэг тэмдэглэлт өдөрт нөхөр маань л төлөвлөгөө гарган тэр өдрийг манай гэр бүл гайхалтай өнгөрүүлдэг. Харин энэ жилийн валентинаар би нөхрөөсөө түрүүлж санаачлага гаргахыг хүсэж байна  2/14-нд амралтын өдрөөр ч таарч байна.

Гэгээн хайрын баярыг дөнгөж танилцаж байгаа, бие биедээ хайраа илчилж амжаагүй байгаа хүмүүс л ер бусын гэнэтийн бэлэгтэйгээр тэмдэглэдэг гэж ойлгодог. Харин би тэгж боддоггүй гэр бүлийн амьдрал зохиосон хүмүүс амьдралынхаа өөр олон зүйлд сатааран бие биедээ цаг гаргаж чаддаггүй тийм ч учраас би энэ жилийн валетины баярыг алдалгүйгээр нөхөртөө гэнэтийн бэлэг барихыг хүсэж байна.

Ингээд ямар байдлаар гэнэтийн бэлэг барих вэ гэж эрэлд гарлаа. 2/14 тоглогдогдох тоглолтуудаас эрэлээ эхлэхэд Дуурийн театрт “Төгсгөлгүй”, Улсын Филармонид “Би чамд хайртай”, Драмын театрт “Ромео Жулета”гэх мэт олон тоглолтууд байна. За ямартай ч нэг тоглолт үзнэ, дараа нь сайхан хоолонд орно.

Гэнэтийн зүйл маань юу байх вэ? гэж олон хоног бодлоо. Улсын Филармонийн хамт олон “Би чамд хайртай” тоглолтон дээр уран бүтээлчдийн хамт хайраа илчлэх, хайртайгаа батлан харуулах сайхан боломж гаргаж өгч байгаан байна. Тиймээс төлөвлөж байснаараа тоглолтоо ч үзнэ, гэнэтийн бэлгээ ч барина.