Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.
Өнгөрсөн оны 8 дугаар сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулснаас гадна хотууд мэргэжилтэн солилцох, багш, эмч, сурагч солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж иржээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Улаан үд хотоос хот тохижилтод маш чухал нөлөө үзүүлдэг хөх гацуурыг авч Улаанбаатар хотод тариалах, багш, мэргэжилтэн, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх талаар талууд харилцан санал солилцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Утааны мөнгөө өөрсдөө идчиэхээд нэг хэдэн гацуур тарьлаа гээд утаа арилах биш. Бат-Үүл нөгөө С.Зоригийн хэргээ бодсоор юуч хийхгүй байсаар 4 жил өнгөрлөө.
Түүхэн хүмүүсийг нам гэгч мафиуд өмчилж авах нь тэр хүмүүсийг гутаан доромжилж байгаагаас ялгаагүй. М.Энхболд чи Сүхбаатар жанжны залгамжлагч гэж өөрийгөө боддог бол эгзэгтэй үед эх орныхоо төлөө хамаг хөрөнгөө золиослоод яюж чадах уу гэдгээ дотроо нэг эргэцүүл дээ чи ч мөн тэгнэ дээ гадаад руу яаж зугатах бол. Үгүй тэр Өндөрхаан гээд ухаант өвгөдийн өгсөн сайхан хүндэтгэлийн нэрийг Чингис гэж өөрчилсөнийгөө тэр өвгөдийн ухааны үзүүрт ч одоогийн тэнэгүүдийн ухаан хүрэхгүй ээдээ цөвүүн цагаа гэж