sonin.mn

Бүгд найрамдах Австри улс (БНАУ)-ын Засгийн газар тус улсад хууль бусаар оршин сууж буй цагаач иргэдийг газар нутгаасаа гаргах болсон талаар зарим цахим хуудас мэдээлсэн. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын Захирал Б.Болдоос тодруулав.

Монгол Улсын  125 мянган иргэн гадаадын 58 оронд ажиллаж, амьдардаг. Үүнээс 300 мянга нь БНАУ-д оршин суудаг байна. Аливаа улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг хүчээр гаргах эсэх нь тухайн улсын Засгийн газрын эрхийн асуудал тул түүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй хэмээн Б.Болд тайлбарлав.

Тэрбээр, Бид бүхэн Вена хотод суугаа Элчин сайдын яамтай байнга холбоотой ажиллаж байна. Одоогоор Монгол Улсын иргэнийн нутаг дэвсгэрээсээ албадан гаргасан мэдээлэл ирээгүй” гэлээ.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг