sonin.mn

 

Монгол Улсад Шүүх байгуулагдсаны 105 жилийн ой, Улсын Дээд шүүхийн 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэд хэдэн бүтээлч ажил хийжээ.

Үүний дотор шүүхүүдийг уриалсан "Шүүх хуралдааныг хойшлуулахгүй байх" аяныг энэ оны нэгдүгээр сарын 4-нөөс эхлүүлжээ. Энэхүү аяныг нэг жилийн турш улирал бүрээр дүгнэх юм. Шүүх хурлыг хойшлуулсан нөхцөл, шалтгааныг нэг бүрчлэн хүснэгтлэн тодорхой тэмдэгтээр ялгаад шүүхийн туслахуудын нэрээр бүртгэж, улмаар шүүх хуралдааныг хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулсан, арга хэмжээ авахуулсан өмгөөлөгч, прокурорын нэрстэй гарган шүүхийн нээлттэй дэлгэц, самбарт байршуулах аж.

Ингэснээр шүүх хуралдаан хойшлох нь багасч, өмгөөлөгч, прокурорын хариуцлага нэмэгдэж, сүүлийн үед шүүх хуралдаан хойшлох нь эрс буурсан судалгаа гарч байна гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг