sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо” төсөлд иргэдийн оролцооны сэдвээр сурвалжлага, нийтлэл бэлтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг эрх зүй, улс төр, эдийн засгийн сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн хувь хүн гүйцэтгэх бөгөөд доорх ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Сэтгүүл зүй, монгол хэл, уран зохиол, олон  нийтийн харилцааны удирдлага (PR) болон бусад холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Нийтлэл, өгүүлэл, сурвалжлага бичих ур чадвар, дадлага, туршлагатай байх (5-аас доошгүй жил сэтгүүлч мэргэжлээр ажилласан);
  • Хэрэглээний программуудыг ашиглах чадвартай;
  • Монгол хэлний өндөр  ур чадвартай, англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Сонин, сэтгүүл болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагын редакцид ажиллаж, нийтлэл, өгүүлэл, сурвалжлага хэвлүүлж байсан.
  • Шууд ардчилал, иргэдийн оролцооны асуудлаар судалгаа хийж энэ чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Гэрээт ажлыг гэрээ байгуулснаас хойш 1 жилийн (сард 2-оос доошгүй  нийтлэл, сурвалжлага, мэдээ, мэдээлэл хэвлүүлэх) хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Товч танилцуулга (CV), боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м.
  • Энэхүү зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын  жагсаалт (сүүлийн 5 жилд хийсэн ажил байх), энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээд,  хаяг, утасны дугаар

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16.30 цагаас Төрийн ордны баруун хойд хаалганд байрлах Төрийн шууданд хүлээлгэн өгнө үү.

Холбогдох хаяг: “Иргэдийн оролцоо” төслийн нэгж. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс-14201.

Төрийн ордон. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1. 465 тоот өрөө. Утас:+976-51-266876, Цахим шуудан: khulan@president.mn