sonin.mn

Монголын Үндэсний Цирк айсуй ирж буй Бичин жилийн босгон дээр Монголын Циркийн ахмад уран бүтээлчид, өндөр настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Монголын Үндэсний циркийн Ц.Пүрэвжаргал ахлагчтай баг 2016 оны анхны тэмцээн болох Франц улсад зохиогдсон МАССИ олон улсын тэмцээнээс алтан цом хүртсэн амжилт үзүүлснийг урамшуулан шагнал гардуулав. Тус уран бүтээлийн хамтлаг нь 2015 оны Монголын Циркийн шилдэг акробат үсрэлтийн хамтлаг болсон юм.

Дашрамд дурдахад, 2015 оны 9, 10 дугаар сард тус циркийн хоёр багийн уран бүтээлчид олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн цом хүртэж байв. Ийнхүү өнгөрөгч хонь жил Монголын Циркийн түүхэнд өндөр зэрэглэлийн тэмцээнд одтой, Монголын Циркчдийн нэрийг өндөрт өргөсөн жил болж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг