sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгээс Төрийн ордны Б танхимыг их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим болгох хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр хүргүүллээ.

Уг хүсэлтэд, "Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүн, Ардын хувьсгалын удирдагчдын нэг, их жанжин Д.Сүхбаатар тэртээ 1893 оны 2 дугаар сарын 2-ны өдөр мэндэлсэн билээ. Өдгөө түүний мэндэлсний 123 жилийн ойг тэмдэглэж байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан их жанжны түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг алдаршуулах, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор жанжны нэрэмжит болгох хүсэлтээ хүргүүлж байна" гэжээ.

Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг