sonin.mn

2016.02.02

Өнөөдөр “Далд уурхайн бүтээн байгуулалт” сэдэвт танилцуулах уулзалт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт боллоо. “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл далд уурхайн аюулгүй ажиллагааны зөвлөмж, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтад МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, холбогдох хяналтын газрын дарга нар болон “Оюутолгой” ХХК-ийн Засгийн газрын зөвшөөрөл эрхэлсэн захирал Ц.Содхүү, “Оюутолгой” ХХК-ийн далд уурхайн ахлах инженер, менежер нар оролцсон байна.