sonin.mn

МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан болон холбогдох хяналтын газрын дарга нар "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалттай танилцах уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ. 

Уулзалтаар далд уурхайн аюулгүй ажиллагааны зөвлөмж, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон байна. Уулзалтад мөн “Оюутолгой” ХХК-ийн Засгийн газрын зөвшөөрөл эрхэлсэн захирал Ц.Содхүү, “Оюутолгой” ХХК-ийн далд уурхайн ахлах инженер, менежерүүд оролцжээ.

“Оюу толгой” компанийн ажиллах хүчний 95 гаруй хувийг монгол иргэд бүрдүүлж байгаа бөгөөд 2015 онд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ бататгаж, нийт осол гэмтлийн давтамжийн үзүүлэлтийг 0.33 болгон бууруулсан аж. Тиймээс далд уурхайн бүтээн байгуулалтын үед ч аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ улам бататган, осол гэмтлээс сэргийлэн ажиллахаар зорьж байгаагаа танилцуулжээ. 

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг