sonin.mn
Монголчууд дараалсан олон баярынхаа циклд орох гэж байна. Хамгийн ойр тохиох нь Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар. Араас нь хосуудын гэгээн хайрын өдөр валентин.
 
Цаашлаад “Мартын-8”, “Цэргийн баяр” гээд үргэжилнэ. Гэхдээ монголчуудын хамгийн их ач холбогдол өгдөг баяр нь Цагаан сар, хосуудын хувьд валентин гэдэгтэй хэн ч маргахгүй. Одоо бол айсуй Цагаан сардаа бэлтгэх гээд нийтээрээ бэлэг, сэлт, идээ, цагаалганынхаа эрэлд гараад ид бужигнаж байна. Үүнтэй зэрэгцээд валентины баярыг сэтгэл догдлон хүлээж буй хосууд бие биедээ гэгээн хайрыг илэрхийлсэн бэлгийн эрэлд удахгүй гарах билээ.
 
Цагаан сарыг буузгүйгээр төсөөлшгүйтэй адил валентиныг шоколадаас эхлүүлээд хосуудын хайрыг бататгах бэлгээс ялгаж салгах боломжгүй юм. Тэгэхээр энэ хоёр баяр хөгшин залуу гэлтгүй нийт монголчуудын хувьд эрхэм бас хамгийн тод дурсамж үлдээдэг өдөр юм.
 
Гэхдээ жил бүрийн энэ цаг үед бидэнд нэг л асуудалтай тулгардаг. Тэр нь аавдаа, ээждээ, ахдаа, дүүдээ, хайртай ханьдаа, хайртдаа юу бэлэглэх тухай. Урд хөршийн бараа бүтээгдэхүүнээс хүн бүр татгалзах болсон энэ цаг үед хойд хөршийг зорих нь цөөнгүй.
 
Гэвч хойд хөршийн наймаачид хөнгөлөлт гэхээсээ баяр ёслол болох чимээгээр үнээ нэмчихдэг нь энэ бүх сэдлийг унтраадаг гэмтэй. Тэгэхээр урд, хойд хоёр хөршөөсөө тэс өөр гарцыг эрэлхийлэх шаардлага бидэнд зайлшгүй тулгарч эхэлсэн ч мэддэг атлаа мэддэггүй боломж хэдийнэ бүрджээ. Юу гэхээр чамин хэрнээ, чанартай барааг бөөн, бөөн хямдралтай үнээр авах боломж Өмнөд Солонгост бий болсон байна. Бид анзаардаггүй болохоос урд хөршөөс чанартай, хойд хөршөөс хямдхан бараа бүтээгдэхүүн тэнд ёстой л ёоз ёозоороо төвлөрчээ. Таниас шалтгаалах зүйл нь ердөө л VISA олон улсын картаа халааслаад гарах.
 
Жишээ нь, 200 мянган воноос дээш хувцас, цүнх, гоёл чимэглэл, гоо сайхны, хүнсний болон гэр ахуйн бараа бүтээгдэхүүний худалдан авалт бүртээ 10-50 воны давхар урамшууллыг Өмнөд Солонгосын хамгийн алдартай сүлжээ дэлгүүр болох “LOTTE” компани олгох юм байна.
 
Монголд удахгүй салбараа нээхээр төлөвлөж буй “EMART”-ийнхан гэхэд 50 мянган воны худалдан авалт бүр 5000 воны хөнгөлтийн купон өгч эхэлсэн байна. Купоноо цуглуулж байгаад сүүлийн үеийн загварын хувцас, дэлхийд танигдсан гоо сайхны бүтээгдэхүүн цаашлаад гэр ахуйн бараа худалдан авах эрх нь мэдээж худалдан авагч бүрт нээлттэй.
 
Хүн бүр ялангуяа монгол бүсгүйчүүд арьс арчилгаандаа анхаарал хандуулж эхэлсэн энэ үед тэдний сонголт болсон “Aritaum”, “Olive YOUNG”, “ESPOIR”, “It’S Skin”, “ТHEFACESHOP” зэрэг брэндийн сүлжээ дэлгүүрээс 50-100 мянган воны худалдан авалт бүрт үнэртэй ус, гоёл чимэглэл, нүүр будалтын бүтээгдэхүүн зэрэгт 5-10 хувийн хямдрал үзүүлэх нь таатай мэдээ биш гэж үү.
 
Ийнхүү Эрээнээс татгалзаж ирсэн монголчуудад Өмнөд Солонгосын сүлжээ их дэлгүүрүүд багц дүүрэн бэлэгтэй бараа бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Чамин мөртлөө, чанартай бараа хэн бүхэнд эерэг сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй таны түрийвчинд ч хэмнэлттэй юм. Гагцхүү та “Голомт” банкны VISA олон улсын картаар худалдаа хийхэд энэ бүх багц дүүрэн боломжийг хүссэнээрээ авах юм.
 
Дэлхий нийтийн чиг хандлага бэлэн мөнгө авч явахаас өдрөөс өдөрт татгалзаж картыг илүүд үзэх болсон энэ цаг үед VISA олон улсын таны хамгийн итгэлт туслах болох нь дамжиггүй. Өмнөд Солонгост төдийгүй дэлхийд танигдаж эхэлсэн эдгээр дэлгүүрээс бүх худалдаагаа хямдралтай бас урамшуулалтай үнээр авах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.golomtbank.comсайтад хандахад хангалттай. Одоо танд сонголтоо хийх л үлдлээ.