sonin.mn

УЛААН-ҮД. /baikalfinans/. Азийн хөгжлийн банк /АХБ/ болон Монголын Засгийн газар нийтдээ 7 сая долларын баталгааны гурван хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ мөнгийг тус банк буцалтгүй тусламжийн хувиар олгож байгаа юм.

Дээрх мөнгийг Монголын хойд нутагт оршдог Хөвсгөл нуурын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хүрээлэн буй орчныг сайжруулахад, тус улсын баруун бүсийн сургуулиудын дотуур байрыг шинэчлэн засахад болон Улаанбаатар хотод хямд орон сууц барихад зарцуулна. Гурван баталгааг Японы ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлнэ. Тус сан сүүлийн 16 жил Монголд 42 төсөлд дэмжлэг үзүүлжээ.

“Хөвсгөл нуур төсөл нь АХБ-ны Монголд хэрэгжүүлж буй анхны аялал, жуулчлалын төсөл бөгөөд аж ахуйн нэгжүүдэд ажлын байр шинээр бий болгоход, тогтвортой аялал, жуулчлалыг хөгжүүлэхэд болон хүрээлэн буй орчныг хамгаалахад тус дөхөм болно” гэж АХБ-ны Монгол дахь төлөөлөгч Роберт Шоулхаммер ярьжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг