sonin.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй ба харьяа байнгын хороогоор хэлэлцээд явах нь зүйтэй хэмээн санал нэгдэв.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, байнгын хорооны санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг