sonin.mn

СӨҮЛ. /TASS/. Хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөө цуцлахыг Умард Солонгост уриаллаа гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч Чо Tae-Ён мэдэгдэв.

Баллистик пуужингийн технологи ашиглан хиймэл дагуул хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчих учир Умард Солонгос энэ төлөвлөгөөгөө цуцлах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгдээд, хэрвээ пуужинг хөөргөвөл Умард Солонгос “өндөр хариуцлага” хүлээнэ гэж сануулсан байна.

Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн асуудал юм гэж тэрбээр нэмж хэлэв.

Энэ сарын 8-25 нд хиймэл дагуул хөөргөх гэж байгаа тухайгаа Умард Солонгос өчигдөр НҮБ, Олон улсын цахилгаан холбооны нэгдэл, Олон улсын далайн байгууллагад мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг