sonin.mn

Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Н.Ширэндэв нар өнөөдөр /2016.02.03/ олон жил үр бүтээлтэй ажиллаж, өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ, түүний Тамгын газарт ажиллан, төр түмнийхээ төлөө олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн ахмадууддаа талархаж явдгаа илэрхийлээд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Их Эзэн Чингис хааны нэрээр дөнгөж өчигдрөөс нэрлэгдэх болсон энэ танхимд ахмадуудтайгаа уулзаж, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд сайхан шинэлэхийг ерөөлөө.

УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 65 ахмадтай билээ хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.