sonin.mn

Сангийн яам өнөөдөр Монголбанкаар дамжуулан 25 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаас арилжаалжээ.

Засгийн газрын үнэт цаасын нэгж үнийг 1 сая төгрөгөөр тогтоосон бөгөөд нийт 25 мянган ширхэгийг арилжаалсан байна. Үнэт цаас 52 долоо хоногийн хугацаатай бөгөөд 14.941 хувийн жигнэсэн дундаж хүүтэй. Хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд орох аж.

Монголбанкаар дамжуулан арилжаалах Засгийн газрын үнэт цаасны хүү, хугацаа, арилжаа явагдах өдөр, бусад нэмэлт мэдээллүүдийг Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголбанкныwww.mongolbank.mn цахим хаягаар авах боломжтой юм.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг