sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. 2016 оны нэгдүгээр сард 370 орчим дүрвэгч Европт хүрэх замдаа амиа алдсан тухай Европын цагаачлал, дотоод хэрэг, иргэн харьяатын асуудал хариуцсан комиссар Димитрис  Аврамопулос мэдээлжээ.

Хойд Африк болон Ойрхи Дорнодын орнуудын дүрвэгчид ихэвчлэн хууль бус тээвэрлэгчдийн тусламжтайгаар Газар дундын тэнгисээр дамжин Европт хүрэхийг оролдож байна. Ийм тээвэрлэлтийн явцад цагаачдын дийлэнх нь эрэг хүрч чадалгүй амиа алддаг ажээ.

“Зөвхөн энэ оны нэгдүгээр сард гэхэд 368 дүрвэгч амиа алдсан” гэж Аврамопулос Францын Страсбург хотод болсон Европын парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ хэлжээ. Ийм хуралдааныг Европын комиссын телевизээр шууд дамжуулдаг байна. Европын Холбоог  /ЕХ/даргалж байгаа Нидерландын Гадаад хэргийн сайд Берт Кундерс өнгөрсөн онд тус холбооны орнуудад нийтдээ 1.8 сая хууль бус цагаач ирж, 1.25 сая түр оршин суух хүсэлт хүлээж авсныг депутатуудад мэдээлжээ.

Үүний сацуу энэ хавар ЕХ дахин цагаачдын урсгалд дарагдаж болзошгүйг Кундерс анхааруулсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг