sonin.mn

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр шинээр байгуулагдаж буй “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийн нээлт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд /Хөдөлмөрийн биржийн байр/ болно.

10.00 цагт ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнд Монголын археологичид 2015 онд илрүүлсэн ховор олдворуудаа танилцуулна.

10.00 цагт Олон улсын хавдрын эсрэг өдөрт зориулсан өдөрлөг ХСҮТ болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн хурал болохтой холбогдуулан Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид "мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос мэдээлэл хийнэ.

11.00 цагт МХЕГ-т БНХАУ руу үхэр, хонь, ямааны мах гаргах эрх авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүлээн авч уулзаж, батламж гардуулна.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай цаг үеийн мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордонд болох "Сайдын цаг" уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно.

12.00 цагт Герман, Австрали, Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Германд хэрэглэж буй дөрвөн мэргэжлийн 88 сурах бичгийг монгол хэлнээ орчуулан хүлээлгэн өгөх ажиллагаа Барилгын Политехник коллежид болно.

12.00 цагт "Дэлхийн хавдартай тэмцэх өдөр"-ийг тохиолдуулан энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй  иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих тухай гэрээнд  гарын үсэг зурах арга хэмжээ УБТЗ-ын төв байранд болно.

14.00 цагт Хүлэмжийн агропаркийн танилцуулга Японы соёлын төвд болно.