sonin.mn

Австралийн Сидней хотноо хоёр хүнээс Зика вирусын халдвар илэрчээ. Тэд саяхан Карибын орнуудад аялаад ирсэн хос аж. Зика вирусын халдвар нь шумуулаар дамжин халддаг тул хүнээс хүнд халдах магадлал бараг үгүй юм.

Гэвч АНУ-д Зика вирусын халдвар бэлгийн замаар буюу үрийн шингэнээр дамжин халдсан тохиолдол бүртгэгдээд байна. Мөн өвчилсөн хүнийг шумуул хазвал өвчнийг эрүүл хүнд тархаах магадлал өндөр аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Латин Америк болон Карибын 20 гаруй оронд гарсан Зика вирусын халдвар тархалтад онц байдал зарлаад байна. Зика вирусын халдвар жирэмсэн эхэд хамгийн аюултай юм. Учир нь уг вирус ургийн тархины хөгжлийг зогсоосноор жижиг толгойтой оюуны хомсдолтой хүүхэд төрдөг байна.

Зика вирусын халдвар өнгөрсөн тавдугаар сард Бразилд илэрснээс хойш 4000 орчим жижиг толгойтой хүүхэд төрж, 1.5 сая хүн халдвар авчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин