sonin.mn

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн инженер, доктор (Ph.D) Г.ГАНТУЯАТАЙ ярилцлаа Тэрбээр Монголын залуу эрдэмтдийн холбооноос олгодог “Оны залуу эрдэмтэн” шагналыг хүртсэн юм. 

-Цаг уурч бол хүн болгонд хамаатай, өргөн хү рээний ажил үүрэг гүй- цэт гэдэг боловч тийм түгээмэл биш мэргэжил шиг санагддаг. Та чухам яа- гаад энэ мэргэжлийг сонгох болов? 

-Би УБИС-ийн лицей сургууль (хуучнаар)-ийн фи зик, математикийн гүнзгий рүүлсэн ангийг төгсөөд тэр үеийн КТМС-ийн программ хангамжийн ангид элсэн суралцсан. Хоёрдугаар дам жаанд сурч байх үед ОХУ-д суралцах тэтгэлэгт хө төл бөрийг зарласан нь надад сайхан боломж олгосон хэ рэг. Хөтөлбөрт хамрагдах шал галт өгч тэнцээд сонголт хийхэд аав минь надад цаг уурчийн мэргэжлийг санал болгосон. Ингэж л ирээдүйн мэргэжлээ санамсаргүй сон го сон гэх үү дээ. Эхний дамжаанд ерөнхий эрдмийн буюу инженерийн чиглэлийн хичээл орж байгаад ахлах курст нарийн мэргэжлээ сонгох доо цаг уураар дагна- хаар шийдсэн. Тэгээд л Санкт-Петербургийн их сургуулийг цаг уурч инженер мэргэжлээр амжилттай төгс- сөн дөө. Төгссөний дараа энэ хүрээлэндээ ажиллаж байгаад Сөүлийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан 

-Доктор хамгаалсан сэ дэв тань юу байв? 

-Манай салбарыг дэлхий нийтэд агаар мандлын шинж лэх ухаан гэж нэрлэдэг. Цаг уур гэдэг нь манайхны хэрэг лээ талын нэршил юмуу даа Миний доктор хамгаалсан судалгааны ажил тоон заг варч лалд суурилсан, хотын цаг уурт чиглэсэн сэдэв бай сан. Энэ ажил үндсэн таван хэсэгтэйгээс гурав нь Улаанбаатар хотын цаг уурын байдалд хийсэн судалгаа бай гаа юм. Өмнөх хоёр хэсэг нь онолын шинж чанартай ма териал. Улаанбаатар хотын цаг уурын нөхцөл байдалд нө лөө лөх газар зүйн болон бусад онцлогийн талаар юу олж харав? Манай улсын нийслэл уужим цэлгэр тал ч юмуу томоохон усан сан далай тэнгисийн эрэгт байрладаггүй нь гол дутагдал. Дөрвөн уулын дунд, нам дор газар байрладаг учраас агаа рын церкуляц (орчил урс- гал) нь маш өөр. Энэ нь хотын дотроос үүсгэж буй церкуляцтай холил дож, энгийн бус харилцан үйлчлэлийг бий болгож байдаг. Үүнийг тоон загварчлалаар су далсан гэсэн үг. Гэхдээ су далгааны гол чиглэл нь нэгдүгээрт, гаднын хү чин зүйлийн нөлөөгүй хо тын агаа рын церкуляц, хоёрдугаарт, агаарын температурын инверс (Сиби рийн их даралтын орон той хол- боотой)-тэй үеийн церкуляцыг судлах яв дал байсан. Өмнө нь өндөр нарийвчлалтай тоон загварчлалын аргаар ийм судалгаа хийж байгаагүй юм билээ. Үндсэндээ миний судалгаа Улаанбаатар хотын дулааны улирал болон өв лийн агаарын церкуляцын ялгааг олж харахад чиглэсэн гэж хэлж болох юм. 

-Өвлийн улирал эхлэх үеэс нийслэлчүүд хө мөрсөн тогоон дотор амь дарч, хорт утаагаар амьс галж дасдаг. Үүнд агаа рын церкуляц ямар нэг байд лаар нөлөөлдөг үү? 

-Түүнд агаарын церкуляц гэхээсээ газар зүйн байр нь илүү нөлөөтэй. Улаан баатар хотын урд Богд уул байхгүй байсан бол энэ их утаа угаар салхинд туугдаад явчих байлаа. Гэтэл тиймгүй болохоор өвлийн улиралд Сибирийн их даралтын ор- ноос урсч ирсэн агаарын урсгал дөрвөн уулын дунд үүссэн агаарын церкуляцтай мөргөлдөөд хот дотроосоо гар гаж буй их утааг энэ хон хорт нь хадгалаад байна шүү дээ. 

-Таны доктор хамгаал сан судалгааны ажлын тань үр өгөөж, ач холбогдол юу байна вэ? 

-Энэ бол цэвэр эрдэм шинжилгээний танин мэдэхүйн чанартай суурь судалгаа юм. Пифагорын теоремыг хүн бүр мэддэггүйтэй адил миний хийсэн судалгааны материал гадна дотнын судлаачдад гарын авлага болох, хэрэв манай нийслэлтэй ижил газар зүйн байрлалтай хот суурин байвал агаарын церкуляцын тухайд шууд авч ашиглах боломжтой ийм л бүтээл болсон.
 

-Таны үндсэн ажлын чиг үүрэг юу байна. Ажлын хаа хажуугаар эрдэм судал- гааны бүтээл туурвих нь мэдээж нөр их хөдөлмөр. Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ? 

-Дээрх чиглэлийн судал- гаа ны ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ агаар мандал, газ- рын гадаргын харилцан үйлч- лэлийн талаар 2-3 сэдэв дээр анхаарч байгаа. Одоо миний ажиллаж буй Судалгааны лабораториос Урьдчилан мэдээлэх төв рүү тоон прогнозод боловсруулалт хийсэн материа лаа гаргаж өгдөг юм. Тэд түүнийг ашиглаад ойрын үеийн болон өдөр бүрийн цаг агаа рын төлөвийг урьдчилан мэдээлдэг юм. 

-Анагаах ухаанаар бол та бүхэн рентген зургийг нь авч өгөөд тэд онош тавьж уншдаг гэж ойлгож болох уу? 

-Энгийнээр тэгж ойлгож болох л юм. (инээлдэв) 

-Тань шиг боловсролтой, залуу хүн төсвийн багахан цалин харж компьютер нүдээд сууж байгааг гайхаад байдаг юм. Цалин өндөр, ажлын орчин нөхцөл сайн газарт очихыг хүс дэггүй гэж үү?

-IT-ийн компанитай манай зарим найз ажлын санал тавьдаг л юм. Гэвч хүний өөрийн үзэл бодол, үнэт зүйл гэж юм байна шүү дээ. Хэдэн код бичээд өндөр цалин авч болох л байх. Хамгийн гол нь би өөрийн дуртай ажлаа хийж байна. Миний хийж, судалж байгаа зүйл хүн бүхэнд хүртээлгүй ч ирээдүйд энэ салбарт ажиллах, судалгаа шинжилгээ хийх мэргэжлийн хүмүүст хэрэг болно. Хэзээ нэг цагт миний ажлын үр дүнг хүмүүс ашиглана гэж бодохоор сайхан байдаг. Энэ нь миний үнэт зүйлийн нэг хэсэг. Би ажил, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Ми ний гэр бүлийн хүн өөрөө но мын хүн болохоор намайг ажлыг минь ойлгож дэмждэг 

-Нийслэлд агаарын бохирдол үүсгэж байгаа гол хүчин зүйл нь юу байна вэ. Таны судалгаанд тодорхой байр суурьтай асуудал байх? 

-Гол хүчин зүйл нь гэр хороолол. Нийслэлийн агаа рын бохирдлын 70-80 хувь нь эндээс үүсвэртэй байдаг. Үлдсэн хэсэг нь автомашин, дулааны цахилгаан станцад ногдож байна. Үүнээс шалт- гаа лан нийслэлийн хүн амын нас баралтын арван хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж саяхан болсон нэг зөвлөгөөн дээр ярьж бай- сан. Амьсгалын замын болон уушги, зүрхний өвчлөлийн 20-30 хувь нь агаараас шалтгаалж байгааг эмч нар судалгаандаа тусгасан байх юм билээ. Энэ нь эрүүл мэнд талаасаа л даа. 
 


Д.Мөнхгэрэл
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин