sonin.mn

НЕЙПЬИДО. /NHK/. Мьянмарын дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгоход хангалттай хугацаа байна гэж тус улсын ардчиллын удирдагч Ан Сан Су Чи  хэллээ.

Ардчиллын төлөө үндэсний лигийн тэргүүн Ан Сан Су Чи лхагва гарагт сэтгүүлчдэд ингэж хэлжээ. Тус нам өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулиар парламентад олонх болсон юм.

Шинэ парламент хүн бүрийн тэгш оролцоотойгоор ажлаа эхэлж байгаа нь сайны дохио гэж үзэж буйгаа Ан Сан Су Чи илэрхийлжээ .

Ерөнхийлөгчид болон Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид хараахан сонгогдоогүй байна. Ерөнхийлөгч сонгох талаар яарах асуудал байхгүй, учир нь гуравдугаар сар хүртэл хангалттай хугацаа байгаа юм. Харин шинэ засгийн газар энэ сард үйл ажиллагаагаа эхэлнэ гэж тэрээр хэлсэн байна.

Одоогийн Үндсэн хуульд гадаад иргэнтэй гэрлэсэн хүн Ерөнхийлөгч болох эрхгүй гэж заасан байдаг. Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсвэл өөр арга замаар ерөнхийлөгч болох боломжийг хайж байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг