sonin.mn

САНТЬЯГО. /Anadolu/. Ирак болон Сирид “Лалын халифт” улс байгуулснаа тунхагласан “Лалын улс” бүлэглэл нь "лалын шашинтай ямар ч хамааралгүй" гэж Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган Чилид айлчлах үеэрээ мэдэгдэв.

“Нэгт: лалын шашинтнууд хэзээ ч террор үйлддэггүй, хоёрт: лалын шашин, террорист хоёр хамааралгүй, гуравт: “Лалын улс” бүлэглэл нь лалын шашинтай ямар ч холбоогүй террорист байгууллага” гэж Чилийн Сантьяго хотод болсон НҮБ-ын дэргэдэх Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын эдийн засгийн комиссын уулзалтын үеэр Эрдоган мэдэгджээ.

Латин Америкийн орнуудаар айлчилж байгаа тэрбээр, лалын шашин болон терроризмтой холбоотой хүмүүс террорист байгууллагуудад дэмжлэг үзүүлж, урам зориг өгч байна гэж мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр, “Лалын улс” бүлэглэл үйлдлээрээ лалын шашинд аюул учруулж байна гэж тэрбээр мэдэгдсэн нь хүн төрөлхтний түүхэнд гутамшиг болсон /Эрдоганы хэлснээр/ арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дэмждэг шашинтай, үндэсний цөөнх террористуудтай нэгдэх хандлага газар авч байгааг сануулсан юм.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг