sonin.mn

Монголбанк өнөөдөр гадаад валюутын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2018.31 төгрөгийн нэг ханшаар 19.9 сая ам.доллар, 305.5 төгрөгийн хаалтын ханштайгаар 20.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

Мөн арилжааны банкууд 22.74 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Монголбанкны арилжааны мэдээллээс харахад ам.долларын төгрөгтэй харилцах ханш оны эхнээс 21.04 төгрөгөөр чангарчээ. Монголбанк өнгөрсөн сарын 05-нд зохион байгуулсан гадаад валютын дуудлага худалдаагаар ам.долларыг 1997.27 төгрөгөөр боруулж байсан бол өнөөдөр 2018.31 төгрөгөөр борлуулсан байна. Үүнээс хойш ам.долларын ханш тогтмол өссөөр байгаа юм.  Харин юанийн ханш харьцангуй тогтвортой байна.

Ч.Ариунболд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг