sonin.mn
Хөдөлмөрийн яам нь төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зорилтын хүрээнд 2016 онд  дараах ажил үйлчилгээний  чиглэлээр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана. Үүнд: 
 
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг салбар, мэргэжил тус бүрээр гаргаж,  Мэргэжлийн боловсрол, сургалтын хугацааг  3 жил болгох талаар нарийвчилсан судалгаа хийх,  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, хөгжүүлэх хэрэгцээний судалгаа хийж, дунд хугацааны зураглал гаргах, мэдээлэл сурталчилгаа хийх;
 
“Дадлагын сургалтын зохион байгуулалт, чанар, тулгамдсан асуудал” судалгаа хийж, түүнд суурилан “Дадлагын сургалтын чанар-Мэргэжлийн ур чадвар” хөтөлбөр боловсруулах, Мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн үнэлгээ хийж, төгсөгчдөд мэргэжлийн зэрэг олгох ажлыг  зохион байгуулахад хамтран ажиллана;
 
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад эзэмшүүлж буй мэргэжлийн өөрийн өртгийг тооцоолох, аргачлал боловсруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын төсвийн үр ашиг, өөрийн орлогын тооцоолол хийх;
Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулийн төслийг боловсруулахад шаардлагатай мэдээлэл, эрх зүйн зөвлөгөө өгөх, үр дагавар тооцох, дүн шинжилгээ, үнэлгээ хийх цогц үйлчилгээ үзүүлэх;
 
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажлын уян хатан зохицуулалт хэрэглэх, түүний ач холбогдлыг судлах судалгаа хийх;
Эмэгтэй ажилтны хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлын чиглэл боловсруулах, гарын авлага гаргах;
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний хөтөлбөр, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр, төсөл зэрэг баримт бичгээр дамжин хэрэгжиж буй хөдөлмөрийн салбарын бодлого, үйл ажиллагаа иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлж буйг үнэлэх, медиа мониторинг хийх;
Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн мэдээллийн системийн түргэн шуурхай, хэвийн найдвартай ажиллагааг хангах, салбарын байгууллагуудын цахим хурал хийх боломжийг бүрдүүлэх, Е- оffice програмыг нэвтрүүлэх;
 
Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын байгууллагуудын бүртгэл, мэдээллийн санг боловсронгуй болгох, хөдөлмөрт бэлтгэх,  хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулж буй үйл ажиллагаанд үнэлгээ хийх;
 
Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээг боловсронгуй болгох, сургалтын загвар, стандарт боловсруулах, зорилтот бүлэгт чиглэсэн сургалт зохион байгуулах;
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагаа, түүний хэрэгжилтэд үнэлгээ өгөх, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал зөвлөмж боловсруулах, сургалт зохион байгуулах, зорилтот хөтөлбөр төсөл боловсруулж, хэрэгжүүлэх;
Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бодлогын зөвлөмж боловсруулах, зорилтот бүлэг, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот хөтөлбөр, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх;
 
Барилга, уул уурхайн салбарт аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох зөвлөмж, судалгаа гаргах, мэдээллийн сан үүсгэх;
Хөдөлмөрийн салбарын тогтвортой худалдан авалт болон ногоон худалдан авалтын бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох, үр ашгийн судалгааг хийх;
Цагийн ажлын өөрийн өртгийг тооцох чиглэлээр судалгаа хийх, цагийн ажлын  цахим мэдээллийн сан бүрдүүлэх.
 
ХӨДӨЛМӨРИЙН ЯАМ