sonin.mn

НЬЮ-ЙОРК. /TASS/. Вашингтон Ливид үйл явдал хэрхэн өрнөж буйг анхааралтай ажиглан харж байгаа боловч одоогоор тус улсад оролцоогоо өргөжүүлэх төлөвлөгөөгүй байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Невада муж улсад үг хэлэхдээ мэдэгджээ

Ройтерс агентлагийн мэдээлэлд онцлон дурдаж буйгаар, “АНУ Ливид өрнөж буй улс төрийн өөрчлөн шинэчлэлд гол анхаарлаа хандуулж байгааг” Пентагоны тэргүүн цохон тэмдэглэсэн байна. Ливид үйл ажиллагаа явуулж буй “Лалын улс” бүлэглэлийн босогчдод Вашингтоны эрх баригчид ойрын долоо хоногуудад цохилт өгч эхлэхээр төлөвлөж байна гэж хэвлэлүүд урьд нь мэдээлсэн билээ.

Картер мөн ирэх долоо хоногт Брюссельд Саудын Арабын төлөөлөгчидтэй уулзах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэд Сирид хуурай замын цэргийн ажиллагаанд оролцох тухай Саудын Арабын тавьсан саналыг хэлэлцэх аж.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг