sonin.mn

ВАШИНГТОН. /Sputnik/. "Фэйсбүүк" ашигладаг хүмүүсийн тоо өнгөрсөн таван жилд хоёр дахин нэмэгдэж, 1.5 тэрбум болсон байна.

"Фэйсбүүк" компани өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-нд 12 жилийн ойгоо тэмдэглэжээ. 2004 оны мөн өдөр Марк Цукерберг болон Харвард их сургуулийн түүний өрөөний болон ангийн найзууд Эдуардо Саверин, Эндрю Макколам, Дастин Московиц, Крис Хьюз нар "Фэйсбүүк" цахим хуудсыг анх нээсэн байна.

"Фэйсбүүк" цахим хуудсыг анх Харвардын оюутнууд л ашигладаг байсан боловч дараа нь АНУ даяарх боловсролын бүх байгууллагад тархаж, улмаар дэлхий дахинд ашигладаг болсон байна.

2015 оны 12 дугаар сарын сүүлийн байдлаар, "Фэйсбүүк" идэвхтэй ашигладаг 1.59 тэрбум хүн байгааг тус компани мэдэгджээ. 2011 онд идэвхтэй хэрэглэгчдийн тоо 845 мянга байсан байна. Уг цахим хуудас нээгдээд нэгхэн жилийн дараа буюу 2004 оны 12 дугаар сард нэг сая хэрэглэгчтэй болж байжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг