sonin.mn

ПАРИС. /RUSHINCRASH/. Жүжигчин Ален Делоны хүү, 21 настай Ален-Фабьен Делон “Dior Homme”-ын 2016 оны хавар-зуны сурталчилгааны нүүр царай боллоо.

Хоёр жилийн өмнө тэрээр Миланд болсон “Gucci” брэндийн эрэгтэй загварын долоо хоногт оролцож байжээ. Уг сурталчилгааны хар, цагаан гэрэл зургийг “Dior Homme”-ийн захирал Крис Ван Аш өөрийн “Instagram” хуудсандаа нийтэлсэн байна.

Жүжигчин Ален Делон мөн өөрөө “Dior”-ын сурталчилгаанд оролцон “Eau Sauvage” эрэгтэй сүрчигний нүүр царай болж байжээ.

Сурталчилгаанд оддын хүүхэд оролцох нь энэ улирлын загварын чиг хандлага болж байна. Памела Андерсон, хөгжимчин Томми Ли нарын хүү “Saint Laurent Paris”-ын сурталчилгаанд, жүжигчин Шон Пенний хөвгүүд "Fay" компанийн 2016 оны хавар-зуны сурталчилгаанд тус тус оролцжээ.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг