УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн өнгөрсөн сарын 4-нд өргөн мэдүүлсэн.
Тогтоолын төсөл нь нийт 45 зорилт, 18 үндсэн үзүүлэлтийг багтаасан бөгөөд Монгол Улс 2030 он гэхэд хөгжлийн ямар түвшинд хүрсэн байхыг тусгасан бодлогын баримт бичиг юм. Тухайлбал, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17,500 ам. долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ. Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтана. Суурь болон мэргэжлийн боловсролд хамрагдалтын түвшинг 100 хувьд хүргэж, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлнэ. Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ гэх зэрэг зорилтыг тусгаад буй.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар тус бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үүнд нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей тогтоолын төслийн хэрэгжилтийг хоёр жил тутамд дүгнэж байх зохицуулалтыг оруулж өгсөн гэсэн тайлбарыг хийж байв. Мөн тогтоолын төслийн нэршлээс "урт хугацааны" болон "2016 гэсэн үгийг хасч, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 он" болгон өөрчиллөө.
Ингээд зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураалт явуулсаны дараа 79,2 хувиар саналаар тус тогтоолын төслийг бүхэлд нь батлав.
Б.Туул
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
МАН-АН шиг хулгайчууд тэгж чадах уу.УИХ-н гишүүн байсан лалруудын дундаж наслалт 76 болох нь тодорхой.Тэд бол улс,үндэстнээс хулгай хийсэн мөнгөөрөө биеэ тордож яюваа эрүүгийн элементүүд болохоор тэгэх нь мэдээж.Харин эгэл жирийн монголчуудын дундаж наслалт хэд болдог бол доо.
76 eruugiin elment geed baigaa noxdiig erxen songogch ta tanii ax duu nar songoson gedegee bitgii martaarai
Xulgaichaas xulgaich l torno
Hudlaa bitgii yariad baigaa ch. Ichij bnahudalch humuusiin yariag sonsohoor.Bugd havdaraar uhej duusaj bna.
yestoi xuclaashdee
Ehleed utaagaa arilagachaad ingej yri!!!!!!!
XULGAICH LUIBARCHID BITGII XUDLAA COLIOR NEG CH ERUUL MONGOL XVN BAIXGUI
Сонгуулийн урд амлалт ,,бурнаашлах , худлаа хуцдаг нь ... албан есоор ехелж байгаа бололтой шив .
өмнөх 25-н жилд юу хийснээ тайлагнаж чадахгүй ер нь юу хийснээч мэдэхгүй байж 1:-н жилийн дараах гэж "мөрөөдлөөр"өөрөөр хэлбэл илжигний өмнө "лууван"өлгөж явуулдаг шиг хуурах "лууван"-тактик баталж байгаа юм байна л даа