sonin.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийнхуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь анх 1995 онд батлагдсан хэдий ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн баталсан тул тус хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага үүссэн байна.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсаны дараа олонхийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлав.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг