sonin.mn

Иргэдийн хувиараа оруулж ирж буй чанарын шаардлага хангахгүй хүнс, архи, согтууруулах ундаа, тусгай зөвшөөрөлгүйгээр архи, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэргийг худалдаж авахгүй байхыг МХЕГ-аас анхааруулж байна.

ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш манай улсын иргэд тус улсаас хувиараа хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж оруулж ирдэг болсон. Гэвч эдгээр бүтээгдэхүүнүүд дунд чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн хүнс олон байгааг МХЕГ-аас явуулсан шалгалтаар тогтоожээ. Тиймээс Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зорчигчдын хилээр нэвтрүүлж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатган, хүн, малын халдварт өвчин хил дамнан орж ирэхээс сэргийлж тандалтаа эрчимжүүлээд байгаа аж.  

Мөн үүнээс гадна МХЕГ улсын хэмжээнд шалгалт хийж чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 25 сая 192 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг татан авахуулж, 432 нэр төрлийн 10 сая 558 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгуулсан байна.

Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнээс дурдвал,

"Скай" ХХК-ийн импортолсон "Ghana" /115гр/ шоколад,

"Мандах газар" ХХК-ийн импортолсон "Амин дэмийн бэлдмэл" 2 төрөл /40гр, 500гр-аар савлагдсан/

“Бишрэлт трейд" ХХК-ийн Солонгос улсаас импортолсон "ГАВС"-1297, "Fruits candy" нэрийн чихэр, 8 төрлийн печень /Cateau white, ZEC, Sandblack, Buttercoconut, wafflemate, chicchoc, binch, kancho/, Герман улсад үйлдвэрлэсэн /karinaweibe шоколад,

"Кингдом" ХХК-ийн хэвийн боов,

"Мөнх дуут" ХХК-ийн үйлдвэрлэж худалдаанд гаргасан бууз,

"Манлай сүү" ХХК-д үйлдвэрлэсэн цөцгийтэй тараг,

Иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн "Нийслэл" нэрийн хэвийн боов.

Хөдөө орон нутагт гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын шаардлага хангахгүй, /Хятад шошготой/ хатаасан жимсүүд, өнгөт үрлүүд Контик, esfero, Love набор, кисель, маамуу, дель нэрийн чихэр, "От всегда сердца" нэрийн хатаасан лийр, Орхон аймгийн Болор ууган ХХК -ний торт, иргэн Туяагийн борлуулсан жимс, Баян өлгий аймгийн "Балгын" ХХК чацарганы жүүс зэрэг бүтээгдэхүүнүүд гарчээ.

С.Сайнзаяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг