sonin.mn
Монголын эзэнт гүрний үргэлжпэл болох Алтан ордны улс нь 260 гаруй жил оршин тогтнох хугацаандаа дэлхий дахинд нэр алдраа цуурайтуулсан олон дайн тулалдааныг хийж байсны нэг нь 1410 оны 7 дугаар сарын 15-нд болсон алдарт Грюнвальдын тулалдаан юм.
 
XIV зууны үед европын улс орнууд шашин шүтлэг, газар нутаг, эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэлдэж байжээ. Ялангуяа, Германы Тевтоны одон (бүлэглэл) өөрийн улс төрийн бодлогоо Орос болон Европын бусад улс оронд хүчээр тулгахыг оролдож ямагт заналхийлж байсан юм. Энэ нь хил залган оршдог Польш болон Литовын хаант улсад илүү аюултай байдал үүсэх нөхцөл бүрдсэн.
 
Нэг талаас Польшийн хаант улс, Литовын вант улсууд, нөгөө талаас Германы Тевтоны бүлэглэл дунд дайн гарах нь тодорхой байлаа. Дайн гарах нөхцөл байдал үүссэн учир 1410 оны эхний хагасын турш хоёр тал дайнд бэлтгэж 1410 оны 5 дугаар сар гэхэд Польш, Литов улсууд цэрэг цуглуулж мөн холбоотон улсуудыг ч хайж байсан юм. Тветоны бүлэглэл Европын хөлсний цэргүүд болон сайн дурынхныг өөртөө татаж шашны илүү их эрх мэдэл, газар нутаг мөн Польш, Литов дахь баялгийг амлаж байжээ. Пруссийн Польшууд түүнчлэн Чех, Морав, Швейцарийн хөлсний цэрэгТевтоны бүлэглэлийн талд орж тулалдахаар болсон байна.
 
Харин Польш, Литовын талд Алтан ордны улсын хан хүү Желал Ад Дин, Чех, Бохем, Морави, Молдав, Смоленск, Валахия, Мазовия, Рутенийн вант улсууд мөн хөлсний цэргүүд зогсож байжээ. Аптан ордны улс тухайн үед улс төрийн хямралд автаж олон хаан солигдож төрийн эрх мэдэл Эдигей ноёны гарт байсан юм.
 
Желал Ад Дин бол 1380-1395 оны хооронд Аптан ордны хаан байсан Тохтамышийн хамгийн том хүү юм. Тэрээр хаан ширээний төлөө өөрийн ах дүү төрөл садантай тэмцэлдэж байсан бөгөөд энэ тэмцэлдээ Польш, Литовийн дэмжпэгийг авах үүднээс холбоотон болсон юм. Грюнвальдын тулалдаан: 1410 оны 07 дугаар сарын 15-нд Тевтоны улсын нутаг дэвсгэрт Грюнвальд, Танненберг, Людвигсдорф гэсэн гурван тосгоны дунд болжээ.
 
Тевтоны бүлэглэл цэргээ үндсэн гурван хэсэгт хуваасан бөгөөд тэдний цөм нь морьт рыцариуд болон явган цэргүүд бүрдүүлж байжээ. Харин тэдний эсрэг сөрөн зогссон холбоотны хүчний командлагч Польшийн Ягайло ван цэргээ мөн л үндсэн гурван хэсэгт хуваасан ба төв хэсгийг өөрөө авч, баруун жигүүртээ Литовийн ван Витов Алтан ордны хан хүү Желал Ад Диний хамт, зүүн жигүүртээ польшийн Зындрам ба Машковиц нарыг тус тус байрлуулсан байна.
 
Хоёр талаас оролцсон цэргийн хүн хүчний тоо өнөө хэр эцэслэн шийдэгдээгүй байна. Хоёр талаас цэргийн тоо баримтаа янз бүрээр баримтжуулсан. Энэ нь дараах хэд хэдэн шалтгаанаас болсон. Өөрсдийн ялагдлаа хаацайлахын тулд цэргийн тоог дарж эсрэг талынхаа цэргийн тоог ихэсгэх хандлага гаргасан. Ялагч тал багахан хүчээр асар их дайсныг дарсан баатарлаг үйл явдал болгон харуулахын тулд өөрийн цэргийн тоог дарж эсрэг талынхаа цэргийн тоог их болгон зориуд тэмдэглэн үлдээсэн байх тал бий. Түүхчид хоорондоо харилцан адилгүй дараах тоонуудыг гаргажээ.
 
 
Дээрх бүгдээс үндэслэн Польш, Литовын талаас 11000-25,000 орчим Тевтоны талаас 11000-20,000 орчим цэрэг оролцсон гэж үзэж болохоор байна. Харин Алтан ордны улсын талаас 3000 шилмэл морьт цэрэг оролцсон нь тодорхой болж байгаа юм.
 
Тулалдаан Грюнвальд, Танненберг, Людвигсдорф тосгодын хооронд ойролцоогоор 4 км2 нутагт дэвсгэрт болжээ. Польшийн хүнд морин цэрэг нь зүүн жигүүрт, Литовын хөнгөн морьт цэрэг баруун жигүүрт, төрөл бүрийн хөлсний цэргүүд төв хэсэгт байрлаж Аптан ордны улсын морьт цэрэг нөөцөд нуугдан үлдсэн байна. Тэдний өмнөөс Тевтоны бүлэглэл өөрсдийн гол цөм болсон элит хүнд морин цэргээ жагсаасан байжээ.
 
Тулалдаан Литовын ван Тевтон бүлэглэлийн баруун жигүүрт цохилт өгснөөр эхэлсэн. Тулалдаан ширүүн болж Литовын хөнгөн морьт цэрэг Тевтоны хүнд морин цэрэгт шахагдаж бараг ялагдах үед нь  Алтан ордны Желал Ад Дин хан хүү өөрийн морьт цэргийн хамт хажуу талаас нь ороон цохиж улмаар ялагдсан дүр үзүүлэн зугтсан байна. 
 
Тевтоны хүнд морин цэрэг араас нь нэхсэн боловч „ монголчуудын отолтод аваачин гэнэт эргэн тулалдаж рыцариудыг бут цохижээ. Монголчуудын хэрэглэсэн “өдөөн хөдөлгөх арга” гэдэг энэ уламжлалт аргыг 1238 онд Сить голын тулалдаанд Оросуудад, 1241 онд Легниц, Мохийн хөндийн тулалдаанд Польш, Унгар, Европын нэгдсэн армид, 1399 онд Ворскла голын тулалдаанд Литовчуудад хэрэглэн бут цохиж байсан бол харин энэ удаад Алтан ордны хан хүү Жалал Ад Дин өвөг)дээдсийнхээ байлдааны тактикийг Германчуудад хэрэглэж дахин нэг ялалтыг авсан.
 
Төв хэсгийг удирдан байсан Тевтоны Ульрих фон Юнгинген монголчууд болон Литовчуудад бут цохиулан амь үрэгдсэн. Гурван жигүүрээ тас цохиулсан Тевтончууд ухарч хуарандаа бэхлэлт байгуулан хориглосон байна. Г эвч морин тэргээр хийсэн хориглолт амжилтгүй болж монголын морьт цэргийн түрэлтийг дийлэлгүй сэтэрсэн юм. Улмаар бүслэгдсэн Тевтоны цэргийн ихэнх нь бууж өгч р зарим нь зугтан одсон бөгөөд зугтсан цэргүүд монголын морьт цэрэгт хиар цохиулжээ.
 
Тулалдаан өглөөнөөс орой хүртэл завсарлагатайгаар 10 орчим цаг үргэлжилж Тевтончууд нийт цэргийнхээ тэн хагасаас илүү хувийг алдсан.Тулалдаанд Тевтоны бүлэглэл 8000 цэргээ алдсан бөгөөд үүний 200-400 орчим нь рыцариуд байсан. Энэ ялагдал нь бүлэглэлд хүнд цохилт болж Польшийн хараат болохоо хүлээн зөвшөөрч Гданьск ба баруун Пруссийн нэлээд газар нутгийг Польшид алдсан юм. Үүгээр Польш нь Балтийн тэнгист орох замыг олж авчээ. Литов болон Польшийн холбоотнууд 4-5 мянган хүнээ алдаж, 8000 хүн шархадсан байна.
 
Холбоотон болж оролцсон Монголын Алтан ордны улсын хаан хүү Желал Ад Дин Литов болон Польшуудаас туслалцаа аван 1410-1412 онд Алтан ордны хан ширээнд заларсан юм.
 
Германы нэр хүнд болсон морин цэрэг бүхий рыцариудын эсрэг чухам монголын хөнгөн морьт цэрэг амжилттай давшин уламжлалт “өдөөн хөдөлгөх арга” тактик хэрэглэн бут цохисон билээ. Хэрэв монголын шилмэл морьт цэрэг байгаагүй бол тулалдааны хувь заяа хаашаа эргэх нь тодорхой байсан юм.
 
Грюнвальдын тулалдаанд Монгол, Чех, Польш, Орос, Литовчууд нэг эвсэл болон Германы Тевтон бүлэглэлийн эсрэг сөрөн зогссоноороо түүхэнд ул мөрөө үлдээсэн.
1910 онд Грюнвальдын тулалдааны 500 жилийн ойд Зориулан дурсгалын хөшөө босгосон. Харин Польш улс 2010 оны 11 дүгээр сарын 25-нд Гданьск хотноо Г рюнвальдын тулалдаанд оролцсон монгол цэргүүдэд зориулсан хөшөөг босгосон юм. Польш Литовын арми Тевтоний бүлэглэлийг ялсны 600 жилийн ойд зориулсан уг хөшөөг морьтон цэргийн дүрээр бүтээжээ.
 
Уг хөшөөний нээлтэд Польшийн Ерөнхийлөгч Бронислав Комаровски, ОХУ-ын Татарстаныг төлөөлж бүх дэлхийн татарчуудын хурлын тэргүүн Ринат Закиров болон бусад төлөөлөгч оролцсон байна. Грюнвальдын тулалдаан нь Алтан ордны улсын цэрэг дайны түүхэнд онцгой содон байр суурь эзэлдэг гэдгээрээ онцлог юм.
 
 
Гэсэн ч монголчуудын олонх нь энэ тулалдааны талаар хомсхон мэдлэгтэй байдаг бөгөөд энэ талаар цаашид дэлгэрэнгүй нарийвчлан судлаж монгол цэргийн гүйцэтгэсэн үүргийг тодруулан гаргаж ирэх нь зүйтэй биз ээ.
 
БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан,
докторант, ахмад Т.Сүхбаатар